Нийгэм

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

posted.mn -- 2024.12.315 минут унших

Өнөөдөр хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байна. Албан байгууллага, айл өрх бүр аль хэдийн гацуураа зассан энэ л үед posted.mn сайт энэ жилийн хамгийн өвөрмөц сонирхолтой гацууруудыг нэрлэж байна.

Шинэ он гарахад ердөө хэдхэн цаг үлдлээ. Хүн бүхэн сэтгэл догдлон хүлээж буй энэхүү баярыг гоёл чимэглэлээ зүүсэн сүлд модгүйгээр төсөөлөх аргагүй. Албан байгууллага, айл өрх бүр аль хэдийн гацуураа зассан энэ л үед бид энэ жилийн хамгийн өвөрмөц басхүү сонирхолтой гацууруудыг нэрлэе гэж бодлоо.

1.Их дэлгүүрийн урд гацуур засаад эхлэхэд л хүмүүс шууд шинэ жилийн уур амьсгалыг мэдэрч эхэлдэг шүү дээ

Тэр бол олон олон хүний ой дурдатгал, дурсамжид мөнхөрсөн гэрэлт мод. Нээрээ гацуур модыг хэзээ хаана, хэн анх зассан бол гэж та боддог уу?  

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

“Зул сарын баяраар гацуур модыг засах уламжлал нь дундад зууны үеийн германчуудаас үүсэлтэй байна. Тэд 12 дугаар сарын 24-нд ойгоос гацуур моддыг авчирч, жигнэмэг, лаа болон улаан алимаар чимэглэдэг байв. 17-р зууны үед Хойд Америкт суурьшсан германчууд дээрх уламжлалаа тээн ирсэн бөгөөд Хатан хаан Викториа уг уламжлалыг дэлгэрүүлэх хүртэл америкчуудын дунд өргөн тархаагүй байжээ. 1846 онд Викториа болон түүний Герман нөхөр, хунтайж Альберт нар зул сарын гацуур модыг засжээ. Тэд модоо тоглоом, чихэр, попкорн болон бялуугаар чимэглэсэн байна. 

2. “Zaisan Hill Complex”-д сүндэрлэх сүлд мод

Намуухан, уужрам дотоод засалтай эл газрын сүлд модыг харвал нэг л сэтгэл тайвшраад явчихна. Гэртээ ганцаараа киноны Кевин хүүтэй энэ том цогцолборт хоёулхнаа үлдчихсэн ч юм шиг мэдрэмж төрүүлэхээр энэ газрын сүлд мод бүрэн утгаараа шинэ жилийг санагдуулна. Өнөө орой та энэ газрыг зорьж очиж зургаа даруулахаа мартуузай.

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

3. Central Tower

Central Tower-ын гацуур мод жилийн жилд л сүрлэг, сайхан байдаг. Шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлж чадсан энэ орчинд хүн болгон л сэтгэл өөдрөг байх шиг. Хамгийн гоё гацууруудын тоонд зүй ёсоор багтах болно.

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

4. KFC 

Энэ гацуурыг хэдүүлээ “энгийн хэр нь, эрхэмсэг оршихуй” гэж нэрлэцгээе. Даруухан бөгөөд эх хотод минь өнгө нэмсэн эл гацуурыг мөн онцолж байна. 

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

5. TDB

Уг гацуурыг хэдүүлээ “AI” гэж нэрлэвэл яасан юм бэ. Нэгэнт л дижитал эрин зуунд амьдарч буй өнөө цагт утга агуулга бүхий, хүмүүсийн сонирхол татахуйц ийм нэгэн гацуур хотын төвд сүндэрлэн буй. 

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

6.Драмын театр 

Ийм өвөрмөц мод гадаа сүндэрлэсэн байхыг та өмнө нь харж байсан уу? Тууз, Харри Поттерын дохиурыг шууд л бодогдуулах гялтганасан мод бас сүндэрлэсэн байна шүү.

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

7. Сүхбаатарын талбайн гацуур

Мэдээжийн хэрэг тэр бол “эцэг” гацуур шүү дээ. Он солигдох тэр торгон мөчид хэдэн мянгуулаа түүний доор цуглаж оргилуун дарсаа буудуулдаг. Тэр үргэлж л Монголын ард түмний зол баярыг ийнхүү хуваалцсаар ирсэн шүү дээ. 

ФОТО: Улаанбаатарын хамгийн гоёмсог СҮЛД МОДОД

Та бүхэн ч бас гэр гэртээ гацуур модоо засаад, шинэ он солигдох торгон мөчийг хүлээж л байгаа биз дээ? Хотыг улам үзэсгэлэнтэй болгож буй гэрлэн чимэглэл, гацуур модыг албан байгууллага бүр жил болгон өвөрмөц байдлаар засан, хүмүүст баяр нэмдэг бол бүр сайхан. Та бүхэнд шинэ жилийн баярын мэндийг хүргэе.