Бидний өдөр тутмын амьдралд тулгарч болох тодорхойгүй, гэнэтийн нөхцөл байдлуудыг даван туулахад санхүүгийн найдвартай хамгаалалт, тогтвортой байдлыг хангах үр дүнтэй шийдэл бол даатгал юм.
Даатгал эрсдэлд бэлтгэж, учирсан хохирлыг нөхөн сэргээх замаар амьдралын баталгааг бий болгож байдаг. Монголын даатгалын холбооны мэдээлснээр 2024 онд Монгол Улсад нийт 4,469 гамшигт үзэгдэл бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн улмаас 357 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин сүүлийн таван жилд даатгалын компаниуд жилд дунджаар 108 мянган гэрээ байгуулж, 40 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь байгалийн гамшиг, гэнэтийн ослын хүндрэлийг даван туулахад олон хүнд тус дэм болсон байна. Үүнээс даатгалын системийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх чухал үүрэгтэй болохыг харж болно.
Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн 90 жилийн хугацаанд даатгалын салбар нь зөвхөн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл бус нийгэм, эдийн засгийн баталгаа болж, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулсаар иржээ. Ойн хүрээнд салбарын бүхий л оролцогчид хуран цуглаж, дижитал шилжилтийн онцлох шийдлүүдийг танилцуулж, ирээдүйд чиглэсэн шинэчлэлийн талаар хэлэлцэх гэж байна.
Орчин үеийн технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан (AI) дэлхий дахинд олон салбарт хувьсгалын шинэ эрин эхлүүлж байна. Даатгалын салбарт ч энэ дэвшлийг ашиглаад эхэлжээ. Технологид суурилсан дэвшилтэт шийдлүүд нь даатгалын хүртээмжийг нэмэгдүүлж, харилцагчдад илүү хялбар, түргэн шуурхай үйлчилгээг санал болгох боломжийг нээж өгч буй. Даатгалын салбар дахь хиймэл оюун ухааныг орчин цагт зам тээврийн эрсдэлийн үнэлгээ хийх, ухаалаг гар утасны даатгалын гэрээ байгуулах платформ, нөхөн төлбөрийн шийдвэрлэлт зэрэгт ашиглаж байна. Жишээ болгон хиймэл оюунд суурилсан сонирхолтой шийдлүүдийг авч үзье.
Zuragu: Хиймэл оюун ухаанд суурилсан машины эвдрэлийг таних дэвшилтэт систем
Zuragu бол машины эвдрэлийг хүний оролцоогүйгээр дижитал орчинд таних, үнэлэх зориулалттай хиймэл оюун ухаанд суурилсан систем юм. Энэхүү систем нь эвдэрсэн хэсгийн зургийг шинжлэх замаар машинд эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд даатгалын компаниас зардлаа шийдвэрлүүлэх боломжийг олгодог.
Уг системийг ашиглахад тун энгийн:
Ингэснээр даатгалын нөхөн төлбөр авах үйл явц илүү хурдан, хялбар болж, цаг, хөдөлмөрийг хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд Zuragu даатгалын салбарт хиймэл оюун ухааны ашиглалтыг шинэ түвшинд гаргаж буй тод жишээ юм.
Эрсдэлийн mapping: Бодит мэдээлэлд суурилсан эрсдэлийн газрын зураг
Эрсдэлийн газрын зурагт Улаанбаатар хотын зам тээвэр аюул, байгалийн гамшиг болох бүсүүдийг тодорхойлсон байдаг байна. Энэхүү систем нь судалгаан дээр үндэслэн эрсдэлийг урьдчилан таамаглах, эрсдэл учирсан иргэн, хуулийн этгээд, нийтэд учирсан хохирлыг даван туулах шийдлийг тусгаснаараа бидний өдөр тутмын хөтөч болох хэрэгцээтэй технологи юм.
Эрсдэлийн газрын зургийн энэхүү дижитал шийдэл нь хувь хүн, байгууллагын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ, гамшгийн менежментийн төлөвлөлтөд чухал ач холбогдолтой юм.
Амин AI: Эрүүл мэндийг хамгаалах дижитал даатгалын шийдэл
Амин AI бол эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах дэвшилтэт технологид суурилсан даатгалын систем юм. Энэхүү даатгал нь эрүүл мэндийн олон төрлийн эрсдэлийг хамарсан цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дараах боломжуудтай:
Мөн нэмэлтээр нүд, шүд, жирэмслэлт, төрөлтийн үеэ даатгуулж болох юм байна. Энэхүү шийдэл нь эрүүл мэндийн даатгалын үйл явцыг илүү хялбар, хүртээмжтэй болгохын зэрэгцээ, эрүүл мэндийн баталгааг өндөр түвшинд хангах зорилгоор бүтээгджээ.
Мэдээж даатгалын салбарын сүүлийн үеийн инновацад суурилсан шинэлэг санаанууд, тэдгээрийн хэрэглээ, үр дүнгийн талаар мэдээлэл авах хүсэлтэй бол таны заавал очих арга хэмжээ болж таарч байна. Үүнээс гадна зөвхөн даатгалын салбарын мэргэжилтнүүд бус, урлагт дурлагч хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагдах юм.
Арга хэмжээний онцлох хэсэгт 360 градус проектор ашиглан Леонардо Да Винчигийн уран бүтээлүүдийг дижитал орчинд харуулах бөгөөд үзэгчид урлагийг танин мэдэхийн хажуугаар даатгалын ач холбогдлыг ойлгож, мэдлэгээ тэлэх боломжтой.
Түүнчлэн Монгол Улсын нийгмийн тулгамдсан асуудлууд болох эрүүл мэнд, зам тээвэр, гал түймэр, байгалийн гамшигт үзэгдлийг визуал хэлбэрээр харуулж, эдгээрийг хэрхэн удирдах, даван туулах шийдлүүдийг бодитоор таниулах аж.
Энэхүү арга хэмжээ нь даатгалын салбарын цогц шийдлүүдийг таниулж, нийгмийн бүхий л оролцогч талуудад илүү аюулгүй, тогтвортой ирээдүйг бүтээхэд чиглэсэн чухал алхам болж буй юм.
Монголын даатгалын холбооны 90 жилийн ойг тохиолдуулан салбарын бүхий л оролцогчид хуран цуглаж, дижитал шилжилтийн онцлох шийдлүүдийг танилцуулж, ирээдүйд чиглэсэн шинэчлэлийн талаар хэлэлцэх тухай бид нийтлэлийн эхэн хэсэгт дурдсан билээ. Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Шангри-Ла зочид буудлын Ballroom-д Монголын даатгалын холбооны 90 жилийн ойг тохиолдуулан "Даатгал – Нийгэм эдийн засгийн дархлаа" форум болон “Дижитал галерей” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээгээр даатгалын салбарын шинэчлэл, технологийн дэвшилтэт шийдлүүдийн талаар хэлэлцэх гэж байна.
Даатгалын ач холбогдлыг илүү сайн ойлгож, дижитал шинэчлэлийн талаар суралцангаа урлаг, технологийн хосолсон гайхамшгийг мэдрэх боломжийг "Дижитал галерей" олгож байна. Хамтдаа ирээдүйгээ даатгаж, тогтвортой нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулцгаая!