Анхны төсвөө хэрхэн зохиох вэ?
Хувь хүний хөгжилЭдийн засаг
TsoilogsoZ
TsoilogsoZ
2024.08.26
2 минут
Анхны төсвөө хэрхэн зохиох вэ?

Богд банк, ЦойлогсоZ залуусын комьюнити, ICER санхүүгийн боловсрол олгох байгууллага хамтран залуу таны санхүүгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн талаар А-Я хүртэлх хэрэгцээтэй мэдээллүүдийг 20 агуулгад багтаан цуврал контент болгон бэлтгэн хүргэж байна.

Санхүүг тань өөр түвшинд аваачих энэхүү цувралын өнөөдрийн сэдвээр хамтдаа төсвөө хэрхэн төлөвлөх, орлого зардал буюу мөнгөн урсгалаа хянах нь яагаад чухал болох талаар “час хийсэн” ойлголттой болцгооё. Анхан шатнаас гүнзгий шат хүртэлх хамгийн хэрэгцээтэй мэдэгдэхүүнүүдийн чухал агуулгыг, экспертүүдийн зөвлөгөө, шууд ашиглаж болохуйц санхүүгийн темплэйтүүдийн хамтаар 7 хоног бүр и-мэйлээрээ хүлээн авахыг хүсвэл Compass КАРТАА захиалаарай!

Анхны төсвөө хэрхэн зохиох вэ?

“Санхүүгийн сахилга бат сарын орлого, зардлаа тооцож, төсвөө зохиохоос эхэлнэ” гэж хаа нэгтэйгээс сонсож л байсан байх. Үнэндээ төсвийн тухай ойлголт та бидний боддог шиг тийм ч хэцүү, адармаатай зүйл биш гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Тодорхой хугацаанд ийм орлого олно, тиймэрхүү зардлууд гаргана гэх төлөвлөгөөг л төсөв гэнэ. Харин тухайн хугацаанд бодитоор олсон орлого, гаргасан зардлыг төсвийн гүйцэтгэл гэж нэрлэдэг байх нь. 

Анхны төсвөө хэрхэн зохиох вэ?

Төсвөө удирдаж, тэмдэглэл хөтлөх нь яагаад чухал вэ гэж үү? Учир нь тодорхой зорилгод хүрэхэд түлхэц болдог чухал зүйлсийн нэг бол яах аргагүй санхүүгийн сахилга бат юм. Иймээс бид санхүүгийн зорилгын талаар мэдэж байх нь чухал. 

Санхүүгийн зорилгыг хугацаагаар нь хоёр ангилж болно. Эхлээд урт хугацааны санхүүгийн зорилгын тухай авч үзэцгээе. Энэ төрлийн зорилгод их дүнтэй худалдан авалтад чиглэсэн их сургуулийн төлбөр төлөх, машин, орон сууц худалдаж авах зэргийг хамруулах боломжтой. Өөрөөр хэлбэл,  урт хугацааны хөрөнгө оруулалтууд гэсэн үг.

Харин богино хугацааны санхүүгийн зорилго нь хэрэгцээтэй зүйлээ худалдаж авах, хадгаламж үүсгэх, хөрөнгө оруулах эсвэл аялах, амрах, бусдад бэлэг сэлт авах зэрэг зорилгоор хуримтлуулж буй зүйлс юм. 

Анхны төсвөө хэрхэн зохиох вэ?

Төсөвлөж сурснаар бид…👇

  1. Сахилга бат, зөв дадал зуршилд суралцана. Ингэснээр төлөвлөөгүй худалдан авалтынхаа араас хоосон хэтэвчтэй, харуусч суухгүй ээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түр зуурын хүсэл ба бодит хэрэгцээгээ тодорхойлж, дэмий зардлууддаа анхаардаг болно.
  2. Дэмий зардлаа танаж сурснаар өөрт нэн хэрэгтэй байгаа зүйлсээ төсөвлөлт хийгээгүй үетэйгээ төлөвлөсөн хугацаанаас нь өмнө худалдан авах боломжтой болж байна. Энгийн энэ алхам амьдралын чанарт ч бас нөлөөлдөг гээд бод доо.
  3. Хуримтлалаа хадгалж, хөрөнгө оруулалт руу хувиргаснаар мөнгөнөөс мөнгө бүтээх суурь болдог.  Хэдий чинээ эрт хуримтлуулж эхэлнэ, төдий чинээ их баялагтай болох болно. 
  4. Мөн өр, авлагаа удирдаж сурна. “Хэнд, ямар тохиолдолд зээл өгөх вэ? Хэзээ, хаанаас, ямар тохиолдолд зээл авах вэ?” гээд үйлдэл бүртээ утга учиртай хандаж, олон асуултыг өөрөөсөө асууж эхэлдэг болох нь ээ.

Анхны төсвөө хэрхэн зохиох вэ?

Анх удаа төсөв зохиох гэж байгаа бол төсвийн гүйцэтгэлээ Microsoft Excel программ дээр тэмдэглэж эхлээрэй. Үүний тулд бидэнд орлого, зардлын задаргаа буюу банкны хуулга хэрэгтэй. Тухайн сард ямар төрлийн худалдан авалтад хэчнээн төгрөгийн зардал гаргаж, орлогын хэдэн хувийг юунд зарцуулснаа мэдэхийн тулд зардлуудаа кодолно. Жишээлбэл, 100 кодоор орлого, 200 кодоор хүнсэнд зарцуулсан зардал, 300 кодоор тээвэрт зарцуулсан зардал гэх мэтээр ангилах нь төсвөө бүртгэхэд илүү хялбар.  Дээрх өгөгдлийг томьёоны дагуу зөв оруулахад таны тухайн сарын төсвийн гүйцэтгэл бэлэн болох болно. 

Анхны төсвөө хэрхэн зохиох вэ?

Хэрэв та төсвөө зохиох жишээ темплэйтийг хэрхэн ашиглах заавартай танилцахыг хүсвэл Compass картаа захиалаарай. Эхний нэг сард ямархуу зардал гаргаж байгаагаа нарийн тэмдэглэж, хоёр, гурав дахь сараас авхуулаад зорилготойгоор төсвөө зохиох нь таны санхүүгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах болно. Энэхүү сэдвийн хүрээнд мэргэжлийн хүнээс асууж, тодруулах зүйлс байвал Posted.mn болон ЦойлогсоZ цахим хаягт хандаарай. Бид ICER санхүүгийн боловсрол олгох байгууллагын мэргэжилтнээс тодруулан, дараагийн нийтлэлийн эхэнд хүргэх болно. Амжилт хүсье!