Үүргээ биелүүлж, эрхээ эдлэх өдөр 06 дугаар сарын 28: Таны санал хэр хүчтэй вэ?
Боловсрол
Enkule
Enkule
2024.07.28
2 минут
Үүргээ биелүүлж, эрхээ эдлэх өдөр 06 дугаар сарын 28: Таны санал хэр хүчтэй вэ?

“Миний саналаар л дутав гэж дээ...” гэх хэн нэгний ойворгон үйлдэл бидний хүсээгүй нийгэм рүү хөтөлдөг. Хуулиар олгогдсон эрхийн дагуу та, би, бид бүгд сонгох, сонгогдох эрхтэй. Харин сонгох эрхээ эдлэх нь та бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. 

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Хэрвээ та саналаа өгөх эсэх дээрээ эргэлзэж байвал эдгээр эшлэлтэй танилцаж, нэгийг бодон хоёрыг тунгаагаахыг хүсье.

  1. “Саналын хуудас сумнаас ч илүү хүчтэй.” Abraham Lincoln
  2. “Санал өгөх нь зөвхөн бидний эрх биш. Энэ бол бидний эрх мэдэл.” Loung Ung
  3. "Ардчилсан нийгэмд нэг сонгогчийн мэдлэггүй байдал бүх нийтийн аюулгүй байдлыг алдагдуулдаг." John Kennedy
  4. “Сонгууль өгөөгүй сайн иргэд муу улс төрчдийг сонгодог.” George Jean Nathan
  5. “Санал өгөхгүй байна гэдэг нь эсэргүүцэл биш. Харин бууж өгч байгаагийн илрэл юм.” Keith Ellison
  6. “Хэлэлцэх ёстой чухал зүйлсийн талаар чимээгүй өнгөрсөн тэр өдрөөс эхлэн бидний амьдрал дуусдаг.” Martin Luther King Jr
  7. “Хэрэв та саналаа өгөхгүй бол гомдол гаргах эрхээ алдана.” George Carlin
  8. “Улс төрд оролцдоггүй ухаантнууд өөрөөсөө дор хүмүүсээр удирдуулж шийтгэлээ амсдаг.” Plato
  9. “Та улс төрийн талаар сонирхохгүй байна гэдэг нь улс төр таныг сонирхохгүй гэсэн үг биш.” Pericles
  10. “Сонгууль бүрийн үр дүнг санал өгсөн хүмүүс тодорхойлдог.” Larry J.Sabato
  11. “Улс төрч дараагийн сонгуулийн тухай боддог бол төрийн зүтгэлтэн дараагийн үеийнхний тухай боддог.”  Linda Lingle
  12. “Хэн нэгэн таны сонгох эрхийн төлөө тэмцэж байсан тул саналаа өгөөрэй.” Susan B. Anthony