Хичээлээс гадуурх сургалт дугуйлангийн мэдээллийг нэг дороос
БоловсролХувь хүний хөгжил
TsoilogsoZ
TsoilogsoZ
2024.08.27
2 минут
Хичээлээс гадуурх сургалт дугуйлангийн мэдээллийг нэг дороос

Хүүхэд залуусын хувьд хичээлээс гадуурх цагийг зөв зохистой өнгөрүүлэх нь хамгийн чухал. Харин манайх шиг боловсролын чанарыг сайжруулах шаардлагатай байгаа улсад зөвхөн хичээлийн цагаар мэдлэг эзэмшээд, өөрийгөө бүх талаар нь хөгжүүлэх боломж нэгэнт хомс учраас нэмэлт дугуйлан, сургалт, клубүүдээр хөгжих боломжийг эрэлхийлэх нь зүйтэй юм.

Хичээлээс гадуурх цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд Аfter school аппликэйшн хичээлээс гадуурх сургалт дугуйлан болон ЕБС-ийн дотоод дугуйлангуудын мэдээллийг нэг дор нэгтгэж, хүүхэд залуучуудад хялбар дөхөм болохоор ажиллаж эхэлсэн бөгөөд үүгээр дамжуулан бид эцэг эхчүүдийн санхүү болон цаг хугацааг хэмнэх, түүнчлэн төлбөрийн боломж бололцоо бага хүүхэд залуустаа зориулан сайн дурын ажил хийх замаар өөрсдийн нийгэмд бүтээсэн үнэ цэнийг мэдрэн, дугуйлан сургалтад хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй сурах боломжийг олгож байна.  

Энэ долоо хоногт Happy Park дээр “After School” боловсролын долоо хоног зарлаж, өдөр болгон After School-ээс онцолсон өөр өөр чиглэлээр хичээллэдэг сургалт дугуйлангуудтай танилцах боломжийг нээж байгаа юм. 

“After School” боловсролын долоо хоногийн хоёр дахь өдөр шинжлэх ухаан сонирхдог хүүхэд залууст зориулсан өөрсдөө туршиж үзэх боломжтой Science Cafe-н шинжлэх ухааны туршилтууд, Mega Rubik шоог сонирхож болох бол спортын өдөр хүчээ сорьж болох Гаруда BJJ&MA төвийн жюү жицү, кикбокс, Олимп таеквондо төвийнхөнтэй хамтран таеквондо сонирхох боломжтой. Харин гурав дахь өдөр бага насны хүүхэдтэй ээж аавуудад зориулсан Bamboo театрын Үлгэр амилах үлгэрийн цаг, Непко хүүхдийн номын хэсэг Loud Library буюу Чимээтэй номын сан, хүүхэд залууст зориулсан M Healing төвийн хөгжимт бясалгалыг туршиж үзэж, Cherry Bomb хамтлагтай хийх уулзалт, сүүлийн өдөр хувь хүний ур чадвараа хэрхэн хөгжүүлэх талаарх мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө мэдээлэл, тэр дундаа хэрхэн мэргэжил сонгох талаар Карьер хөгжлийн төвөөс өгөх бол Дэлхийн зөн, Good Neighbors сайн дурын ажил хийснээр амьдралд гарах шинэ өөрчлөлтүүдийн талаар, Gerhub төвөөс 21-р зууны ур чадваруудыг танилцуулах гэх мэт ирээд сонсоод, хараад, үзэхэд хэзээ ч чиний, таны цагийг үрэхгүй байх болно. 

Хүүхдээ салхилуулангаа, хүүхдийн парк дээр тоглонгоо энэ бүх мэдээллийг авах боломжтой юм.  Мөн бидний зургийн галлерeй хэсгээр зочлон Аутист хүү Ганаагийн уран бүтээлийг үзэж, мэлмийгээ баясгаарай.