Улаанбаатарчуудын дунд дугуй унах соёл улам бүр нэмэгдэж байгаа билээ. Байгаль орчинд ээлтэй төдийгүй эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй энэхүү соёлыг улам бүр дэлгэрүүлэх нь түгжрэлийг бууруулах шийдлүүдийн нэг яах аргагүй мөн юм. Гэхдээ бидэнд дугуйгаа унаад, тав тухтай зорчих орчин нөхцөл бий юу?