Редакцын бодлого

Posted.mn веб сайтын редакцын бодлого
Удиртгал
ОршилБид яагаад нэгдсэн бэ?
Эрхэм зорилго
Бид олон улсын түвшинд өрсөлдөх монгол залуусын нэгдмэл байдлыг дэмжиж, бүтээлч, суурь мэдлэг бүхий нухацтай сэтгэлгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн итгэл үнэмшлээр нэгдсэн хамт олон юм.
Үнэт зүйл
- Хуваалцах сэтгэлгээ
- Тасралтгүй суралцах
- Илүү сайн сайхан ирээдүйг бүтээх
Бидний хувьд контент гэж юу вэ?
Бидний хувьд контент гэдэг нь хэлбэр бус контекстоос хамааран, бидний бодол, мэдрэмж, сэтгэлгээнд нөлөөлөх агуулгыг хэлэх бөгөөд Редакцын бодлоготой нийцэх агуулгыг бүтээлч санаа шингээн, бүх төрлийн хэлбэрээр хүртээмжтэй хүргэхийг эрмэлзэх болно. Контекст нь тухайн контентыг биднийг хүрээлэн буй бодит хөрсөнд буулгаж ирэх бөгөөд энэ нь бидний хувьд дотоод болон гадаадын судалгаа, бидний соёл, сэтгэлгээний ондоошил, газар зүйн байршил зэрэг биднийг тодорхойлж буй бүхий л хүчин зүйлс болох ба эдгээртэй уялдсан байдал нь бидний үйлдвэрлэж буй контентын амин сүнс болно.
Редакцын бодлого
Энэхүү редакцын бодлого нь контентыг бүтээхэд өөрсдийн цаг хугацаа, хичээл зүтгэл, мэдлэг туршлага, хувь нэмрээ оруулж буй бүхий л оролцогчдын баримтлах, хамтын үнэ цэнийг бүтээх зарчим юм.
Редакцын бодлогын товч
Редакцын бодлого
Контентын амин сүнс
- Агуулгын хүрээ
- Агуулгад баримтлах зарчим
- Контентын онцлог, төрөл, формат
- Агуулга, контентын хэрэглээ
- Эх сурвалж, найвартай байдал
- Хүртээмжтэй байдал
- Нийгмийн хариулцлага, бодит нөлөөлөл
Хэрэглэгчтэйгээ хамт хөгжих контент
- AI ашиглалт
- Контентыг сайжруулах, санал хүсэлт хүлээн авах
- Сошиал медиа
- Редакцын зөвлөл
Хамтын ажиллагаа ба албан харилцаа
- Үл тэвчих байдал | Редакцын хориглол
- Зар сурталчилгаа, контентын хамтын ажиллагаа
- Тусгай зар сурталчилгаа, улс төр
- Маргааныг шийдвэрлэх
- Нийгмийн хариуцлага
- Санал зөвлөмжийн төрөл
Редакцын бодлого
Контентын амин сүнс
Агуулгын хүрээ
Нийгэм: Залуус бидэнд нөлөөлж байдаг нийгмийн асуудлуудыг суурь мэдлэг, судалгаат эх сурвалжтайгаар авч үзэж, нийгэмд тогтсон ээдрээтэй, зөрүүтэй ойлголтуудад ул суурьтай, нухацтай хандах мэдрэмжийг суулгахад чиглэсэн мэдлэгийг хүргэнэ.
Соёл урлаг: Залуус бидний ухамсар сэтгэлгээний илэрхийлэл болж, дэлхий ертөнцтэй нэгтгэж, дэлхий нийтээс ялгаж буй соёлын ухагдахуунуудыг гүнзгий харж, бүтээлч шинэлэг хэв маяг, өвлөн үлдээх өвөрмөц байдлыг тод харуулна.
Амьдралын хэв маяг: Шинэ цагийн залуусыг эрүүл биетэй, саруул ухамсартай байж, үнэнч, бүтээлч, чанартай амьдралын хэв маягаар амьдрах хандлагад чиглүүлэх мэдлэгээр хангана.
Хувийн санхүү: Залуус бидний бие даасан байдлын түлхүүр асуудлуудын нэг болох мөнгө удирдах нарийн түвэгтэй асуудлуудыг задлан харуулж, найдвартай, чинээлэг ирээдүйг бүтээх боломжийг олж харахад чиглэсэн мэдлэг түгээнэ.
Спорт: Залууст сүүлийн үеийн спортын мэдээлэл түгээж, спортоор хичээллэх, спорт сонирхох, хөгжөөн дэмжих соёлд уриалж, урам зориг, эрч хүч өгч, хүсэл тэмүүллийг нь нэмэгдүүлэх контентууд хуваалцана.
Гэрэл зураг: Залуус бидний амьдарч буй нийгмийн өнгө төрх, асуудал, шийдэл, зовлон жаргал, баяр гуниг гээд бүхий л агшинг гэрэл зурагт шингээн хадгалж, мөч бүхнийг тольдон харуулж, урлагийн энэхүү төрлөөр дурсамж бүтээж, өөрийгөө илэрхийлэхэд хөтөлнө.
Бидний нэг (Брэнд контент): Салбар салбарын төлөөллүүдийг оролцуулан, бидний нийгэмд тохиолдолж буй асуудлыг хөндөж, шийдлийг хамтдаа эрэлхийлсэн агуулгыг уншигч залууст хүргэнэ.
How To (Брэнд контент): Залуусын асуудлаас шийдэл хайх сэтгэлгээг хөгжүүлж, шинэ ур чадвар эзэмших, нийгэмтэйгээ илүү холбогдож, хувийн өсөлт хөгжил болон мэргэжлийн талбарт хөгжих үүдийг нээх, санаагаа бодит болгоход туслах агуулгыг хүргэнэ.
Номын булан (Брэнд контент): Залуу үеийг номын ертөнцөөр аялж, зохиогчоос, орчуулагчаас, шүүмжлэгчдээс, номонд дурлагчдаас суралцах гүүр болж, бүтээлч байдлаар, эргэцүүлж, судалж, ярилцаж, чанартай унших соёлд хамтдаа суралцана.
Critical Thinking (Брэнд контент): Орчин цагийн амьдралын нарийн төвөгтэй байдлыг даван туулахад зайлшгүй шаардлагатай нухацтай сэтгэлгээний ач холбогдлыг ойлгуулж, залуусын дунд төлөвшүүлнэ. 
Агуулгад баримтлах зарчим - CARD-V
Бид анх контент бүтээж эхэлсэн цагаасаа өөрсдийн контентод баримтлах "CARD-V" зарчмыг гаргасан бөгөөд цаашид медиа нэгдлийн бүхий л түвшинд тус зарчмыг баримтална. CARD-V нь бидний зарчмыг илэрхийлэх Creative, Action oriented, Relatable & Reliable, Diversity, Value oriented гэсэн түлхүүр үгсийн точвлол бөгөөд тус бүр өөрсдийн үүрэг, харилцааг зохицуулах, контентын чанарыг сайжруулах Редакцын бодлогын цөм юм.
Контентын онцлог, төрөл, формат
Ухаантайгаар галзуу сэтгэ! | Мэдлэггүй сайхан сэтгэл тамд хүрэх зам юм.
Бүтээлч санаа:
Бид бүтээлч санааг хэн нэгний бодлогогүйгээр гаргасан галзуу санаа гэж үзэхгүй. Харин далайцтай сэтгэж, олон санааны уялдааг олж, мэдлэгээр баталгаажуулан, учир шалтгаантайгаар гаргасан агуулгыг "Бүтээлч санаа" гэж үзнэ.
Бүтээлч формат:
Контентын форматыг агуулга, үзэгчдээс хамаарч төрөл бүрийн форматаар хүргэнэ. Агуулгыг бид ямар нэг форматаар хязгаарлахгүй.
Агуулга, контентын хэрэглээ
Бидний бүтээж буй контент мэдлэгт тэмүүлсэн сэдлийг төрүүлж, арга замд хөтлөн, ухамсар сэтгэлгээндээ эерэг өнгөт гэрлийг асааж, амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр, хоорондын харилцаандаа бодитоор хэрэгжүүлэхэд уриалан, урам зориг өгнө.
Эх сурвалж, найвартай байдал
Бид залуусын нухацтай сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс гүн гүнзгий агуулгыг хүргэхийн тулд залуусын бодит амьдрал, хэрэгцээнд нийцсэн сэдвүүдийг хөндөж, судалгаа суурьтай, найдвартай, олон төрлийн эх сурвалжийг ашиглан тэдгээрт дүгнэлт хийн, уншигчдад ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ. Эх сурвалж гэдэгт тухайн сэдэвт хамаарах чиглэлийн дагуу ажилладаг мэргэжилтэн, гадаад болон дотоодын судлаач болон судлагааны байгууллагаас эрхлэн гаргадаг судалгааны материалууд, ном товхимол зэрэг орох бөгөөд оюуны өмчийн эрхийг дээд зэргээр хүндэтгэж, эх сурвалжаа стандартын дагуу дурдах замаар эрэл хайгуул хийх, оюуны өмчийг хүндэтгэх соёлыг залууст түгээнэ.
Хүртээмжтэй байдал
Төлөөлөл: Бид арьс өнгө, үндэс угсаа, хүйс, чадвар чадамж, нийгмийн статус зэрэг олон талт оролцоог хангасан төлөөллийг оновчтой оролцуулна.
Хөтөлбөр: Бид олон талт байдлыг тусгасан, дэмжсэн, ялгаатай байдал, хүний эрхийн мэдрэмжийн тухай мэдлэг мэдээллийг тэнцвэртэйгээр түгээнэ.
Хүртээмж: Бид олон янз байдалд эрх тэгш хандаж, мэдээллийг хүлээн авах мэдрэхүйн бүх онцлогт тохируулан контентуудаа үйлдвэрлэнэ.
Оролцоог хангах: Олон янз байдлыг хүндэтгэж, бидний үйл ажиллагаа болон контент зэрэг бүхий л хэсгүүдэд оролцох боломжоор тэнцвэртэй хангана.
Санал хүсэлт: Олон янз байдлыг хүндэтгэх, олон талт оролцоог хангаж, манай бүх үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг бид нээлттэй хүлээж авна.
Аюулгүй байдал: Бид хувийн мэдээллийг хамгаалах, дарамт шахалтаас урьдчилан сэргийлж, харилцан хүндэтгэлтэй байх орон зайг бий болгоно.
Нийгмийн хариулцлага, бодит нөлөөлөл
Үл хуучрах контент: Бид цаг хугацааны явцад үл хуучрах, уншигчидтайгаа хамт хөгжсөөр байх агуулга бүхий контентыг бүтээхийг зорино.
Бодит нөлөөлөл: Контентоор дамжуулан богино, дунд, урт хугацаандаа нийгэмд бодит нөлөөллийг бий болгохыг зорих бөгөөд контенттой уялдсан үйл ажиллагаа, тогтолцоо, хүртээмж, үр дүнг таниулах бүхий л түвшний бодит өөрлчлөлтийг бий болгохоор зорино.
Хэрэглэгчтэйгээ хамт хөгжих контент
AI ашиглалт
Орчин цагт шинэ санааг бүтэцлэхэд хиймэл оюун ухааны оролцоо нэмэгдэж байгаа чиг хандлагыг бид хүлээн зөшөөрч, зөвхөн контентын оновчтой бүтцийг гаргах, хөгжүүлэх түвшинд хиймэл оюун ухааныг ашиглахад нээлттэй хандах боловч хиймэл оюун ухааныг мэдлэг мэдээллийн эх сурвалж болгож ашиглахгүй бөгөөд хүний бүтээлч сэтгэлгээнээс үүдэн гарсан дуу хоолой, бүтээл туурвил, сэтгэл хөдлөлийн нарийн нандин, гүн гүнзгийг дээдэлсээр байх болно.
Контентыг сайжруулах, санал хүсэлт хүлээн авах
Бид уншигчдадаа агуулгаа хүргэхдээ судалгаа суурьтай, найдвартай эх сурвалжуудыг ашиглаж үнэн зөв байх шалгуурыг ямагт хангахыг эрмэлзэх бөгөөд буруу ташаа нөхцөл үүссэн тохиолдолд нэн даруй хянаж, ил тодоор оруулна. Контентын агуулга цаг үеэ даган шинэчлэгдэх эсвэл өөр бусад эх сурвалжид тулгуурлан өөрчлөгдөх шаардлагатай болсон үед бид контентоо зохих ёсоор хянах бөгөөд хэрэв тухайн өөрчлөлт уншигчийн нарийвчлан үзсэн судалгаа, найдвартай эх сурвалжид үндэслэсэн бол бид тухайн уншигчийн оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нэмэлт засварыг ил тодоор оруулна.
Сошиал медиа
Бид олон нийтийн мэдээллийн сувгуудыг ашиглан контентоо хуваалцаж, сурталчлан, хүрээгээ нэмэгдүүлсээр байна. Бид бүтээж буй контентоо залууст хүртээмжтэй байх нөхцөлийг бүх талаар нь хангаж ажиллах хүрээнд агуулгыг тогтмол хүргэхэд Редакцын бодлогын зүгээс үл тэвчих байдлаас бусад үед уян хатан хандана.
Редакцын зөвлөл
Бид агуулгын тал дээр туршлага хуримтлуулах, чанартай найдвартай байдлыг хадгалахыг чухалчлах үүднээс Posted залуусын веб сайтын дэргэд Редакцын зөвлөлтэй байна.
Редакцын зөвлөлийнхөн:
- Контент бүтээх үйл явцыг дэмжихэд шаардлагатай зааварчилгаа, ухагдахуунуудын тухай ойлголтыг өгнө.
- Шинээр гарч ирж буй чиг хандлага, туршлага, сүүлийн үеийн судалгааны хүрээнд зөвлөгөө өгч, стратегийн зөв тохируулгад чиглүүлнэ.
- Агуулгын чанартай байдлыг хадгалахад чиглэсэн санал, зөвлөгөө өгнө.
Хамтын ажиллагаа ба албан харилцаа
Үл тэвчих байдал | Редакцын хориглол
Контентод нэг талын үзэл бодол хэт давамгайлах
Бид бүх агуулгад тэнцвэртэй үзэл бодлыг хангаж, бусдыг гадуурхах, нэг талын үзэл бодол хэт давамгайлах байдлыг тэвчихгүй. Бидний хүргэж буй агуулга хуваагдал талцал бус харилцан ойлголцол, харилцан хэлэлцүүлэг өрнүүлэх үүднээс олон талын үзэл бодлыг тусгасан байна.
Эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл
Бидний хүргэж буй агуулга найдвартай эх сурвалжид тулгуурласан байх ёстой бөгөөд эшлэл, тодруулга, судалгааны дүгнэлт зэргийн эх сурвалжийг ил тод байдлаар "Эх сурвалжийн найдвартай байдал"-д тусгасантай нийцүүлэн эш татсан байна. Ингэснээр нь уншигч, контент хүлээн авагчдадаа итгэл үнэмшлийг бий болгож, агуулгын бүрэн бүтэн байдлыг хангана гэж үзнэ.
Хүний эрхийг зөрчсөн мэдээлэл
Бид үзэн ядсан үг хэллэг, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг өөгшүүлж, хувь хүн, бүлгийн нэр төрийг уландаа гишгэсэн аливаа контентоос татгалзана.
Хүүхдийн эрхийг зөрчсөн мэдээлэл
Бид хүүхэдтэй холбоотой аливаа асуудалд эмзэг хандаж, тэдний эрхийг хамгаалсан стандартыг дагаж мөрдөнө. Үүнд хүүхдийн зураг, түүхийг ашиглахаас зайлсхийх, тэдний хувийн нууцыг хамгаалах, эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулах контент нийтлэхгүй байх зэрэг орно. Агуулгууд Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавина.
Бизнесийн ёс зүй, өрсөлдөөний хууль
Бизнес, худалдаатай холбоотой контентууд нь ёс зүйн хэм хэмжээ, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих бөгөөд ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, бизнесийн ёс зүйгүй үйлдлүүдийг дэмжихгүй, сурталчлахгүй байх, аливаа ивээн тэтгэсэн контент эсвэл болзошгүй гажуудлын талаар ил тод байна.
Тусгай зар сурталчилгаа, улс төр
Аливаа улс төрийн агуулгын хувьд бид бие даасан байдлыг хатуу баримтална. Бид аль нэг эвсэл, эрх баригч нам, албан тушаалтныг сурталчлахаас илүүтэй баримт, шинжээчийн дүгнэлтэд анхаарлаа хандуулж, улс төрийн бүх нам, зүтгэлтнүүдэд тэнцвэртэй хандах бөгөөд тусгай зар сурталчилгаа нь бидний нийгмийн хариуцлагын зарчимтай нийцэж, ил тод, шударга байдал, ёс зүйн хэм хэмжээг дээдэлсэн байна.
Маргааныг шийдвэрлэх
Үл маргах зарчим
Бид аливаа тохиолдолд маргаангүй байх зарчмыг баримтлах бөгөөд хамтын ажиллагаа, хүндэтгэлтэй орчныг дэмжих замаар зөрчилдөөн үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэхийг эрмэлзэнэ.
Санал хүсэлт
Бид санал хүсэлтийг зөрчилдөөн шийдвэрлэх үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг болгох бөгөөд асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, үйл ажиллагаагаа сайжруулахын тулд уншигчид, хамтран ажиллагчдынхаа санал хүсэлтийг нээлттэй авч үзнэ.
Асуудлыг хурдан шийдэх
Бид асуудлыг судалж, шийдвэрлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч, үр дүнтэй шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд хурдан шуурхай шийдвэрлэх нь итгэлцлийг хадгалж, бидний үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тусална.
Нээлттэй байдал
Нээлттэй байх нь асуудлыг шийдвэрлэх бидний арга барилын үндсэн үнэт зүйл болно. Бид маргааныг ил тод байдлаар шийдвэрлэх бөгөөд шийдвэрлэх явц, үр дүнгийн талаар холбогдох бүх талуудад мэдээлэл өгч, нээлттэй, ил тод байдлаараа бид итгэлцлийг бэхжүүлж ажиллана.
Нийгмийн хариуцлага
Бид бизнес, төр болон төрийн бус байгууллага, хувь хүн зэрэг статусаас үл хамааран нийгмийн тодорхой асуудлыг шийдэхэд чиглэсэн аливаа агуулга, шийдлийг залууст хүргэхэд Редакцын бодлогын "Тусгай зар сурталчилгаа, улс төр" хэсэгт заасан зарчмыг харгалзан үзэж, зар сурталчилгаа, контентын хамтын ажиллагааны тусгай нөхцөлөөр дэмжлэг үзүүлнэ.
Санал зөвлөмжийн төрөл
Бичигдсэн агуулгад БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ-ийг засварлах, нэмэх:
Нийтлэлийн хүрээнд баримтууд хуучирсан, тоо баримтыг алдаатай оруулсан, уншигчдыг төөрөгдүүлэх мэдээллийг засварлах, үнэн бодит мэдээллээр хангах боломжтой.
Бичигдсэн контентын АГУУЛГА, ГОЛ САНАА-д санал дэвшүүлэх:
Контентын агуулга, сэдэв, гол санааг өөр өнцгөөс сайжруулах, эсвэл гаргасан санааг дэмжихдээ баримттайгаар санал илгээх боломжтой. Баримт, найдвартай мэдээлэлгүй хувийн үзэл бодлыг контентод засварлан оруулах боломжгүй.
Редакцын багт ШИНЭ СЭДЭВ, АГУУЛГА-н санал дэвшүүлэх:
Редакцын бодлогод нийцсэн, уншигчдын мэдлэг мэдээлэл, харах өнцөг, амьдралд эергээр нөлөөлөх нийтлэлийн сэдэв, агуулга, бүтээлч санааг дэвшүүлэх боломжтой.
Редакцын баг, БОДЛОГО-д санал хүргүүлэх:
Редакцын бодлоготой санал үл нийцэх байдлыг бид нээлттэй хүлээн авна.