Залуусын орон зай

2026 онд бизнесээ томруулахыг хүсвэл “Бизнесээ томруулъя” чуулганд  очоорой! 

Б.Намуун2025.11.152 минут унших
2026 онд бизнесээ томруулахыг хүсвэл “Бизнесээ томруулъя” чуулганд  очоорой! 

Монголын жижиг, дунд бизнесүүд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 97 хувийг эзэлдэг ч ДНБ-д оруулж буй хувь нь ердөө 5.5 хувь байдаг нь Дэлхийн банкны судалгаагаар батлагджээ. Олон, жижиг бизнесүүд байгаа ч өсөлт, бүтээмж, өрсөлдөх чадвар нь хангалтгүй байсаар байна. Шалтгаан нь санхүүжилт, дижиталжилт, туршлага, харилцаа холбооны хүрээний дутагдалд оршдог аж. 

Энэхүү асуудлыг даван туулах, бизнесээ шинэ шатанд гаргах боломжийг олгох зорилгоор “Бизнесээ томруулъя” чуулган 2025 оны 11 дүгээр сарын 22-нд Ori Studios-т болох гэж байна. Хэрэв та бизнес эрхэлдэг, бизнесээ эхлүүлье гэж бодож байгаа бол энэ чуулганыг алдаж болохгүй.  

Тасалбарыг btk.mn сайтаас аваарай! 

Тасалбарын үнэ: 

  • Үндсэн тасалбар: 40,000₮
  • 3 хүний багц: 100,000₮
  • 5 хүний багц: 180,000₮ 
MAsterclass (1).jpg

Чуулганаар та мэргэжлийн түвшний мастеркласс илтгэл сонсож,  воркшоп, экспод оролцон, танилын хүрээгээ тэлж, бусад бизнес эрхлэгчидтэй танилцан, зөвлөгөө авч шинэ хамтралыг бий болгох боломжтой. Бизнесээ томруулъя  нийгэмлэгийнхэн бизнес эрхлэгчдийн хооронд мэдлэг, боломж, итгэл солилцох тогтвортой, үр өгөөжтэй орчныг бүрдүүлж, хамтын үнэ цэнийг бүтээх, Монголын бизнесийн экосистемийг дэлхийн түвшинд хүргэх суурийг тавихыг зорьж буй юм. 

Бизнесээ томруулахад тань туслах 5 мастеркласс илтгэлийн сэдвүүд: 

  1. Стратеги ба манлайлал
  2. Санхүү ба эрсдэлийн менежмент
  3. Хүний нөөцийн стратеги
  4. Маркетинг ба борлуулалт
  5. Технологи ба инноваци  

Статистик судалгаагаар 10 хүн тутмын 8 нь бизнесээ эхлүүлэхийг хүсдэг ч хамгийн хэцүү нь эхний алхам хийх зориг байдаг аж. Харин “Бизнесээ томруулъя” чуулган нь тэр эхний алхмыг хийх, алдаж болохгүй боломжийг ашиглах, ирэх жилийн стратеги төлөвлөх, шинэ хамтын ажиллагааны гарцыг нээх орчныг бүрдүүлнэ. 

Энэхүү арга хэмжээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд ухаалаг хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо, туршлага хуваалцах, сүлжээ байгуулах боломжийг бий болгож, Монголын жижиг, дунд бизнесүүдийг дэлхийд өрсөлдөхүйц экосистемд нэгтгэх эхлэл болох юм. 

Ирэх оноо төлөвлөж байгаа энэ үед ганцаараа биш хамтдаа бизнесээ томруулцгаая. Чуулганд ирээд ирэх жилийн хамтрагчидтайгаа танилцаж, комьюнитид нэгдээрэй! 

Холбоотой нийтлэлүүд