Unicorn болох нь стартапуудын хувьд мөрөөдөх зүйл биш


Unicorn болох нь стартапуудын хувьд мөрөөдөх зүйл биш
Яагаад?
- Цаасан дээрх үнэлгээнээс илүүтэй цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхэгжиж тогтвортойгоор урт хугацаанд өсөлттэй стартап байх нь илүү үнэ цэнтэй байж болох юм.
Технологийн салбарын оролцогчид болон хөрөнгө оруулагчид Unicorn гэх нэршилд удаан хугацаагаар татагдаж байсан бөгөөд тэрбум долларын үнэлгээтэй стартап болох амбиц, зорилго нь ихэнхдээ сайнаас илүү их хор хөнөөл учруулж эхэлж буй талаар мэргэжлийн оролцогчид ярилцаж эхэлсэн байна.
Үүсгэн байгуулагчид дараагийн ганц эвэрт /Unicorn/ болох гэж зүтгэхийн оронд уян хатан "луу" болох зорилго тавих хэрэгтэй. Maëlle Gavet ~ CEO of Techstars
Ихэнх Unicorn стартапуудын хувьд тухайн статусыг зөвхөн цаасан дээрх үнэлгээний ачаар босгож байна.
Unicorn стартапууд нь хөрөнгийн зах зээлд бүртгэлгүй 1 тэрбум долларын үнэлгээтэй компаниуд бөгөөд тус нэр томьёог анхлан венчер капиталист Айлин Ли 2013 онд гаргажээ. Ли 2003-2013 оны хооронд санхүүжилт авсан 60,000 гаруй программ хангамж, технологийн компаниудыг судлан ердөө 39 нь 1 тэрбум доллароос илүү үнэлэгдсэнийг unicorn хэмээн нэрлэсэн байдаг. |
Стартап үүсгэн байгуулагчид заавал ч үгүй ганц эвэрт /цаашид Unicorn/ болох албагүй юм. Харин луу /Луу жил гарсан болохоор ашиглаагүй шүү/ байх нь хүсэх зүйл байж магадгүй юм. Угтаа амьтан л яриад байгаа боловч утга санаа өөр. Луунууд бол хүчирхэг бас уян хатан. Тэд биеэ даасан мөн тууштай бараг л ялагдашгүй.
Яг л Game of thrones дээр гардаг луу шиг

Бизнес эрхлэгч энтрепрепеур залуучуудын хувьд луу гэдэг амьтан нь дараах шинж чанарыг агуулдаг байх боломжтой:
- Үнэнч /Хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх, зорилгоо биелүүлэх/
- Уян хатан /Аливаа сорилтыг даван туулдаг/
- Үргэлж өөрсдийгөө сорьдог /Байнгын тасралтгүй суралцаж байдаг/
- Төвлөрөл сайтай /Стартап тэр чигтээ олон талт ажил ч яг чухал зүйлээ эхэлж барьж авдаг/
- Тууштай байдаг /Эхэлсэн бол дуусгадаг/
- Ялагдашгүй /Сорилтыг туулж улам хүчирхэгжиж байдаг. Компанийн дотоод соёл, ажиллах ур чадварын хувьд/
- Тогтвортой: Тэд богино хугацааны тэсрэлт шуугиан, ашгаас илүүтэй урт хугацааны ашиг орлого, өсөлтийг илүүд үздэг.
- Бие даасан: Тэд гаднын санхүүжилтэд ихээхэн найддаггүй, цаг хугацаа алдах сатааруулах зүйлсийг хойш тавьж яг хэрэгцээтэй цэг рүү тулж ажилладаг.
Unicorn стартап болох нь үнэхээр хүсэх зүйл. Учир нь:
Unicorn стартап болох нь үнэхээр хүсэх зүйл. Учир нь:
Макро нөлөөлөл: Unicorn стартапууд төрсөн улс орнуудын хөгжил технологийн хөгжил, гаднын хөрөнгө оруулалт, ОУ-аас мэргэжилтнүүдийг татах эерэг нөлөөтэй. | Unicorn стартап болох нь үнэхээр хүсэхгүй зүйл. Учир нь:
|
Unicorn-н бүтээгчид нь стартапууд биш хөрөнгө оруулагчид уу?
2022 оны 3-р улиралд дэлхий даяарх венчер капиталын стартапд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн арван жилд хамгийн их буюу 34%-иар буурсан байна.
Стартапын жилийн эцсийн санхүүгийн тайланг харж, санхүүгийн жилийн турш олсон орлогоос компанийн үнэ цэнийг тооцоолж чадахгүй.
Стартап компаниудад unicorn статустай болохын тулд гаднын тусламж хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн хувьцааны /equity/ санхүүжилт хэлбэрээр ирдэг. Санхүүжилтийн энэ хэлбэр нь компаниуд дотоодын болон гаднын хөрөнгө оруулагчдад хувьцаа эзэмшлээ худалдах замаар хөрөнгө босгох боломжийг олгодог.
Стартапууд өөрсдийн салбартаа уламжлалт компаниудаас өөрөөр гэхдээ илүү өндрөөр үнэлэгддэг. Хөрөнгө оруулагчид стартапд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн компанийг асар их амжилтад хүрч, тухайн салбарын ердийн компаниас хамаагүй өндөр хурдацтайгаар өргөжин тэлэх болно гэдэгт бооцоо тавьж байна гэсэн үг.
Энгийн жишээ хэлэхэд, хэрэв хөрөнгө оруулагч гарааны бизнест 20% -ийг 200 сая доллароор авбал хөрөнгө оруулагч нь гарааны бизнесийг 1 тэрбум долларын үнэлгээтэй гэж үзэж буй юм.
Стартпуудын хувьд санхүүжилт авах нь зөвхөн эхлэл юм.

Стартапуудын ихэнх нь unicorn статустай болохыг мөрөөддөг. Энэхүү ойлголт нь стартапуудад төөрөгдөл үүсгэж цаасан дээрх үнэлгээ рүү хөрвүүлэх нэгэн сөрөг талтай.
Тэгвэл ер нь тогтвортой өсөлттэй, ашигтай бизнесийг бий болгох нь эцсийн эцэст гол зорилго юм болов уу? Амжилттай стартап гэдгийг unicorn статус /цаасан дээрх үнэлгээ/-тай болох шаардлагагүй.
Өөрсдийн амжилтын хэмжүүрийг зөвөөр эрэмбэлж түүнийхээ төлөө луу шиг байх нь стартапуудын хувьд жанжин шугам нь байх хэрэгтэй.
Unicorn бүр ашигтай ажиллаад байдаггүй
Германы хамгийн шилдэг 10-н unicorn стартапуудын хоёр нь л өнгөрсөн 2023 онд ашигтай ажилласан байдаг нь Enpal болон Trade Republic нар юм. [Sifted] Тэдгээрийг санхүүгийн хувьд ашигтай ажиллах болсон гол шалтгаан нь макро эдийн засгийн томоохон өөрчлөлт болон бодлогын ээлтэй нөхцөл боломжууд байв.
Стартапууд unicorn статусаа 4н тохиолдолд алддаг. Үүнд:
- IPO / Initial Public Offerings/ буюу хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгох
- Өөр нэгэн компанид худалдагдах эсвэл нэгдэх
- Хөрөнгө оруулалтын downround үе шат буюу үнэлгээ буурч шинэ хөрөнгө оруулалт татах үе
- Компани дампуурч үнэлгээ буурах үе юм. Эдгээр 4 шалтгаанаас сүүлийн 3 нь нийт стартапуудын 99%-д нь тохиолддог гэхээр unicorn л болохыг зорино гэдэг нь 1 талын өнцөг юм.
| Бизнесийн үе шат | Бүтэлгүйтлийн хувь | Хугацаа |
| Шинэ бизнес | 70% | 10 жил |
| Стартап | 90% | 10 жил |
| Тэлэлтийн шат | 75% | 10 жил |
| Unicorn | 99.9% | 10 жил |
Шинэ стартапуудын 90% нь эхний 10 жилд бүтэлгүйтэн дампуурдаг бол unicorn-уудын 99,9% нь мөн адил 10 жилийн дотор дампуурдаг байна. Үлдэж буй 10% -ийг хэрхэн чулуу болгох вэ?
|
Цаг хугацаа өнгөрч unicorn-уудын тоо нэмэгдэх тусам хөрөнгө оруулагчид ашгаа хүртэн бизнесээс гарах үе ч мөн нэмэгдэх болно. Бидний мэдэхээр хамгийн томоохон үйлдэл бол 2014 онд Хятадын цахим худалдаа, жижиглэн худалдаа, интернэт, технологийн аварга Алибабагийн IPO хийсэн явдал байсан.
Төгсгөл
Тэгэхээр стартапууд түрхэн зуурын хиймэл цаасан дээрх үнэлгээний араас хөөцөлдөхийн оронд тогтвортой, уян хатан бизнесийг бий болгоход анхаарлаа хандуулах;
- Алсын хараа зорилгоо илүү урт хугацаанд харж тодорхой асуудлыг шийд түүнийгээ дэлхийд танилцуулах
- Өөрсдийн зам мөрийг бий болгож, хүчирхэг суурьтай, бие даасан шинж чанартай компаниудыг байгуулах гэдгийг баримтлах хэрэгтэй юм болов уу? Энэ нь зөвхөн стартапуудын хувьд ч бус бусад уламжлалт бизнесүүдэд ч хамааралтай. Хэлбэр биш агуулгын хүрээнд.
"Ганц эвэрт биш, луу бол" гэдэг нь амжилтанд хүрэх өөр өнцгийг илэрхийлэхийн тулд та бүхэнд хүргэж буй.
Стартапуудын туйлын мөрөөдөл буюу алсад байх од нь Unicorn байх боловч байнга өөрчлөгдөж буй зах зээл гэх амьд организмд ойрын хугацааны асуудлыг шийдвэрлэх, бүтээгдэхүүн зах зээлийн нийцлийг олох, бизнес загвараа амжилттай турших, зах зээлээ өргөжүүлэн тэлэх гэх мэт үе давдаг тоглоом тоглож буйгаар өлсгөлөн урагшлах нь хэрэгтэй.
Гол нь тогтвортой урт хугацаандаа амьдардаг стартап байх нь хиймэл нэр томъёоноос илүү.
Facts
200 Unicorn үүсгэн байгуулагчид Fortune 500н компанийн удирдах албан тушаалтан байсан. Unicorn үүсгэн байгуулагчдын ихэнх нь 45-аас дээш насныхан байдаг. |
| 1 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн бүх стартапуудаас цааш олон нийтэд хувьцаагаа санал болгож чадсан хувь нь дөнгөж 0,00006% байдаг. |
| Startup Genome & CB Insights нарын мэдээллэснээр 2022 оны 10-р сарын байдлаар дэлхий даяар 1200 гаруй unicorn стартап бүртгэгдсэн үүнээс 540н стартап 2021 онд энэхүү статусыг авчээ. Дэлхий даяарх 113 стартапын экосистемээс төрж гарсан ба ихэнх нь өмнөд Америк тэр тусмаа Silicon Valley -аас төрсөн байдаг. |
Unicorn болохын тулд дараах зүйлсийг ямартай ч хийсэн байх ёстой
|