Залуусын орон зай

Хуучин хувцаснаас гайхамшгийг бүтээх

Б.Амарзаяа2024.02.286 минут унших
Хуучин хувцаснаас гайхамшгийг бүтээх  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хуучин хувцаснаас гайхамшгийг бүтээх

Чөлөөт эдийн засаг капитализмаас хойш үйлдвэрлэл, хүний хэрэглээ өндөр түвшинд хүрч, түүнээс ялгарч буй хог хаягдал нийгмийн чухал асуудлуудын нэг болжээ. Монголчууд бид эрт дээр үеэс таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн явахдаа бууцаа цэвэрлэж ахуйн хог битгий хэл нэг ширхэг гадас ч үлдээдэггүй соёлтой ард түмэн билээ. Харин одоо бидний амьдарч буй шугаман эдийн засгийн үйл явц нь:

Байгалийн нөөцийг ашиглах →   Дуртай зүйлсээ үйлдвэрлэх  →      Түр зуур хэрэглэх    →   Хог хаягдал болгох 

 Дизайны практикт алдартай нэр томъёо болох "upcycling" ахин загварчлах гэх утгатай. Эдгээр нь хог хаягдлыг дахин үнэлж, үнэ цэнтэй зүйл болгон хувиргах бөгөөд хамгийн энгийнээр,  ахин загварчлах үйл явц юм. Энэ нийтлэлийн хүрээнд хувцсыг дахин боловсруулж, сайжруулан хэрэглэх соёл хэзээ үүссэн тухай өгүүлэх ба үүгээр дамжуулан хуучин хувцас ямар үнэ цэнийг бий болгож болох талаар эргэцүүлэхийг зорив.

Recycle [Дахин боловсруулах] 
RECYCLE гэдэг нь үйлдвэрийн дамжлагаар дамжин, байгалийн нөөц баялгийг ашиглаж нэг төрлийн бүтээгдэхүүнээс өөр нэг төрлийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. Хувцас хэрэглэлийг RECYCLE хийнэ гэдэг нь хувцасыг жижиглэж үртэс болгоод интерьерт ашиглах хавтан, блок гэх мэт өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц юм.
Upcycle [АХИН ЗАГВАРЧЛАХ] 
Ахин загварчлах гэдэг нь хуучин хувцасыг оёдлоор нь задлаад буцааж түүхий эд болгон хооронд нь нийлүүлж цоо шинэ загвар урлахыг хэлдэг. Урлана гэж буйн учир нь, UPCYCLED бүтээл өөрөө бүтээлч сэтгэлгээг шаарддаг үйл явц бөгөөд чамлахааргүй их цаг ордог тул гарсан бүтээл нь хорвоод цор ганц, ахин давтагдашгүй байдаг. Ийм учраас үнэ цэнийн хувьд haute couture шиг өндөр үнэтэй, үнэ цэнтэй байдаг.

Бидэнд хэрэгтэй зүйл бол UPCYCLE

Ахин загварчлах гэдэг нэр томьёог анх механик инженер Райнер Пилз 1994 онд  Salvo сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ. Тухайлбал, “Би ахин загварчлахыг UPCYCLE гэж нэрлэдэг. Бидэнд хэрэгтэй зүйл бол UPCYCLE юм. Хуучин бүтээгдэхүүнүүд нь хямд биш харин ч өндрөөр үнэлэгдэж чадах зүйл.” хэмээжээ.

Upcycling-ийн хувьсал ба түүх: 40-өөд оноос өнөөг хүртэл

ХУУЧИН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЬ ХЯМДХАН БИШ ХАРИН Ч ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙДАГ. - Р.ПИЛЦ

image1.jpg
Зураг 1. Revibe-Upcycling.

40'S: Дайн ба дахин боловсруулалт

Дэлхийн 2-р дайны үед буюу 1941 оны 6-р сарын 1-нд Их Британид хувцасны нормыг зарласны дараа ард иргэд нь дахин боловсруулалт хийх ёстойг ойлгожээ. Их Британийн хүн амын дөрөвний нэг нь дайнд оролцож байсан тул бэлэн байгаа хангамжийг дайны дүрэмт хувцас үйлдвэрлэхэд ашигласан. Мөн энэ үеэр "Make do and mend" аян өрнөж, иргэдийг хувцас хэрэглэлээ аль болох удаан хэрэглэхийг уриалж байжээ. Тэмцлийн энэ үед эмэгтэйчүүд гэр бүлээ хувцаслахын тулд гэртээ байгаа эд хэрэгсэлээ дахин боловсруулахаас өөр аргагүйд хүрчээ.

image3.jpg
Зураг 2. Эх сурвалж: Science Photo Gallery

ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД ХАЯГДЛААР ХУВЦАС ХИЙХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧАДВАР МАШ ЧУХАЛ БОЛСОН.

Энэ үед хувцасыг дахин боловсруулж, урлах нь улам бүр чухал болжээ. Хангамж хомс болсноор, эмэгтэйчүүд даавуу худалдан авах боломжгүй болж, хувцас хийхдээ хөшиг, ширээний бүтээлэг зэрэг гэр ахуйн нэхмэл эдлэл ашиглах шаардлагатай болсон байдаг. Дотуур хувцас, унтлагын хувцас, хуримын даашинз зэрэгт шүхрийн торго гэх мэт хар бараан материалыг ч ашиглах тохиолдол гардаг байжээ.

"GONE WITH THE WIND" киноны upcycling ЖИШЭЭ.

Зохиолч Маргарет Митчелийн сонгодог зохиолоос сэдэвлэн бүтээсэн "GONE WITH THE WIND" кинонд эмэгтэй хүний хувцас урлах, ахин загварчлах авъяасыг маш зохистой байдлаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, санхүүгийн хүнд байдалд байгаа гол баатар Скарлетт Охара өрөөнийхөө ногоон хилэн хөшгийг буулгаж, ганган даашинз урлан доторлогооны сатинаар пальто оёж, хуучин малгайгаа хилэнгээр бүрж, азарган тахианы хамгийн үзэсгэлэнтэй өдөөр чимэглэдэг.

image5.jpg
Зураг 3.
  • Хөшиг эсвэл хөнжил ашиглан даашинз бүтээх гайхалтай санаа Маша Мариягийн өвлийн цуглуулга 
  • Францын нео-брэндийн Kistaku эсвэл Fitolojio- ийн хамгийн сүүлийн үеийн цуглуулга үзэх.

80-90-ээд он: 

1940-өөд оноор UPCYCLING-ын түүх зогсоогүй бөгөөд 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр Их Британий эдийн засагт томоохон уналт гарч хүмүүсийн амьдралд шууд нөлөөлснөөр хувцсыг ахин загварлах хөдөлгөөн буцаад эрчимжээ. Олон нийт ч энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд загварын салбарт чин сэтгэлээсээ ханддаг өсвөр насныхан хамаатан саднаасаа ирсэн хувцсыг дахин боловсруулж, өөрсдийнхөө онцлог шинж чанарыг тодотгон харуулахыг хүсдэг болов.

image4.jpg
Зураг 4. Эх сурвалж: OpenAI ашиглан бүтээв.

DAPPER DAN

Орчин үеийн түүхэн дэх хамгийн тод жишээ бол 1990-ээд оны Harlem хотын DAPPER DAN юм. Dapper Dan-г Африк-Америкийн хип хоп хэв маягийн эцэг гэж үздэг бөгөөд дэлгүүртээ өөрийн бүтээсэн хувцсыг зарж, ихэвчлэн томоохон брэндүүдийн хувцас, даавуу, дагалдах хэрэгслийг дахин ашиглаж, өөрчилж, эсвэл хүрэм, цүнхэнд хуурамч лого наадаг байсан. Үйлчлүүлэгчдийнхээ захиалгаар хийсэн үслэг эдлэл, аксессуар, савхин хүрэм, ханын цаасыг тэрээр:

"Энэ бол урлагт өндрөөр үнэлэгдсэн хуурамч зүйл байсан." хэмээн тодотгож байжээ.

image2.jpg
Зураг 5.  Эх сурвалж: Coveteur

21-Р ЗУУН: UPCYCLING, AN ETHICAL CHOICE

21-р зуунд байгаль орчны тогтвортой байдлын талаарх дэлхий нийтийн ойлголт өсөн нэмэгдэж, үүнийг дагаад upcycling ч хүчтэй яригдах болжээ. Хаягдсан эд зүйлсийг дахин ашигласнаар хог хаягдлыг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг буруулахаас гадна хэрэглэгчийн зан төлвийг илүү ухамсартай, хариуцлагатай болгож байдаг. Мөн дахин боловсруулалтыг эрчимжүүлснээр тойрог эдийн засгийг идэвхжүүлэн, бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг уртасгах, шинэ нөөцийн эрэлтийг багасгах, байгаль орчин, нийгмийн сайн сайханд хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг давуу талтай. Энэ нийтлэлийн хүрээнд хувцасыг дахин боловсруулах, ахин загварчлах тухай товчхон танилцууллаа. Дараа дараагийн нийтлэлүүдээр эдгээр ойлголтын тухай илүү гүнзгий мэдээллүүдийг хүргэх болно.

Энэ сэдвийн хүрээнд санал болгох контент:

Ашигласан материал
"Paper Recycling for a Sustainable Future: Global Trends", 2023, Chathuni Senarathna
"Upcycling – a new perspective on waste in social innovation",  2016, Charlotte Wegener  Journal of Comparative Social Work 11.
"Trashion: The Return of the Disposed", 2012, Bahar Emgin.
"Upcycling", 2016, Charlotte Wegener.
"What is upcycling?", Habitat article.
"Analysis of the Character of Scarlett in Gone with the Wind ", 2019, Peiyu Guo.
"Becoming Dapper Dan ", The MET Article.
Нүүр зураг, Unsplash, Artem Beliaikin.
Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд