Залуусын орон зай

Хэрхэн нэр төртэй байх вэ?
Б.Хулан2024.10.265 минут унших

Хэрхэн нэр төртэй байх вэ?

Үзэл бодлын ялгаатай байдлаас үл хамааран хүн бүр хаана ч хэзээ ч ойлгогдох, үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх, амьдарч буй хугацаандаа хүсэл мөрөөдөл, боломжоо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг билээ. Тиймдээ ч амьдралынхаа зорилго (mission), утга учрыг эрэлхийлэх, боловсрол, эрүүл мэнд, орлого, аюулгүй байдлыг хангаж чадахуйц нийгэмд амьдрах эрхтэй. Хүн бүр заяагдмал нэр төртэй бөгөөд үүнийг харилцан ойлгож, хаана ч хэзээ ч үнэ цэнийг нь мэдэрч байх нь уг эрхийг даян дэлхийн хаана ч хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 

442502232.jpg

Тэгвэл жил бүрийн аравдугаар сарын эхний гурав дахь лхагва гарагт “Дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” тохиодог байна. Нэр төр хэмээх ойлголт бол нэн тэргүүнд өөртөө итгэх итгэл хийгээд үнэ цэнээ мэдрэх явдал бөгөөд өөрсдийн оршихуйг үнэ цэнтэй гэдгийг нийтээрээ ухаарахын зэрэгцээ бусдын үнэ цэнийг мэдэрч хүндлэх ерөөс хүн ёсны сайн сайхан зан чанарыг тээн орших нь нэр төртөй амьдрахуйн илэрхийлэл аж. Хэрхэн нэр төртэй байх вэ? Бид нэгэндээ эерэгээр нөлөөлж, өөрийн амьдралд өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй, бусдын болоод өөрийн үнэ цэнийг өдөр тутамдаа мэдрэн хэрэгжүүлэх нь “нэр төртэй” байхын илэрхийлэл аж. Өдөр тутамдаа хийсэн эерэг үйлээ бусдад хуваалцахыг хүсэж буй ч хаана, хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна байгаа бол уншигч та бүхэн анхаарлаа нааш хандуулаарай. Global Dignity Community-д нэгдсэн хэн бүхэн өөрийн нэр төртэй үйлдлийг бусадтай хуваалцан нөлөөлөх боломжтой юм. 

Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр: Оюутны гарын авлага

Global Dignity Community-д хэрхэн нэгдэх талаар зааварчилгаа

Mongol Net платформ дээрх “Digntiy Community” -д нэгдсэн байх. 

  • ЭНД дарж community -д нэгдээрэй. 
  1. Өөрийн нэр төртэй үйлдлийг “Dignity Community” -д пост хэлбэрээр оруулсан байх.
  • Постын хувьд зураг болон тайлбартай хослуулан оруулах бөгөөд ямар нэг чанарын шалгуур тавихгүй
  • #Нэртөр #Globaldingity хаштагийг ашиглаарай 

Жишээ нь:

Group 1000006551.png

Group 1000006550.png

2. 18 -аас дээш настай бол ARD app, 18- аас доош бол ARD KIDS app- г татаж бүртгэл үүсгэсэн байх. 

  • Ard Kids дээр бүртгүүлэх зааварчилгаа:

         Group 1000006549.png 

     

Group 1000006548.png

Алхам 1: Аппликэйшн-руугаа ороод баруун доод буланд байрлах “Мини Апп” руу орох 

Алхам 2: “АрдКидс” рүү орох 

Алхам 3: Доор байрлах “Хүүхэд бүртгэх” дээр даран бүртгэл үүсгэх / Заавал асран хамгаалагчынхаа зөвшөөрлөөр бүртгүүлнэ /

  • Ard app дээр бүртгүүлэх зааварчилгаа: 

ЭНД дарж зааварчилгаа бичлэгтэй танилцаарай. 

  1. Global Dignity Mongolia фэйсбүүк, инстаграм сувгийг дагасан байх. 

Мөн бид нэр төрөө яагаад эрхэмлэх ёстой, нэр төрөө эрхэмлэснээр юунд хүрч болох талаар дэлгэрэнгүй хариултыг олохоор Монгол дахь Country Chair, Тэнгэрлиг медиа Нэгдэлийн ТУЗ-ын дарга Г. Уянгатай ярилцлаа.

442502236.jpg

Нэр төрийн тухай бид илүү нухацтай ухаж ойлгох шаардлагатай болсон ч юм шиг. Нэр төрөө бид яагаад эрхэмлэж явах ёстой юм. Нэр төрөө эрхэмлэж явах нь нийгмийн харилцаа, бизнесийн орчинд ямар үр дагавар авч ирэх вэ?

Хүн өөрөө нийгмийн харилцаанд өдөр болгон оролцож, өөрөө бусдаас авч, суралцаж, өөрийнхөө чадахыг бусадтай хуваалцан хорвоог туулдаг жамтай гэж боддог. Тийм болохоор хүн бүр эрхэм чанартай, үнэт зүйлтэй, нэр төртэй, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, үнэнч шударга зарчимтай байж өөрийнхөө боломжоор бусдад сайн сайхан бодол, эерэг зөв үйлдлээрээ үлгэрлэж амьдрах нь чухал. Нийгмийн харилцаанд оролцогч хүн бүхэн өдөр тутмын жижиг гэлтгүй бүхий л харилцаанд нэр төртэй оролцдог болвол бидний амьдрал өөрөө илүү зөөлөн дулаан, аз жаргалтай болсоор улмаар илүү бүтээмжтэй болж, нийгмийн хөгжилд нөлөөлөх боломжтой гэж боддог.  

Монголын нэрт эрдэмтэн Б.Ренчин “Монголын За-Андагаар буй заа" хэмээн хэлсэн байдаг. Энэ нь бидний нэр төрийн тухай баримталж явах ёс зүйн хэм хэмжээ, философи мөн ч юм шиг. Гэтэл өнөө цагт ялангуяа хот хүрээний хөгжил, соёлжилт дээрх философийг үгүй болгоод байх шиг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

Frame 1261156971.jpgРенчин гуайн бичсэн “Монголын За-Андагаар буй заа" гэдэг номын агуулгыг хамгийн товчхон ойлгож тайлбарлая гэвэл “Монгол хүн за гэвэл ёогүй” байдаг  гэдгийг илэрхийлсэн гэж би хувьдаа ойлгодог. Хэлсэн бол хийдэг, ‘Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа”, “Нэр хугарахаар яс хугар” гэх мэтчилэн дээрх агуулгыг бататгасан маш олон хэлц үгс байдгийг бид мэднэ. Монгол хүмүүс эдгээр хүн ёсны суурь чанарыг эрхэмлэн хичээж, амьдралынхаа үнэт зүйл болгон чандлан сахиж ирсэн гэж боддог. Алга болсон гэхээсээ илүүтэй зүйр үг мэтээр бодож, өдөр тутамдаа хэрэгжүүлж, эрхэмлэн бодож явах нь багассан байж магадгүй. Нас ахих тусам эдгээр үгийн үнэ цэнийг илүү ойлгодог болох байх гэж би боддог. Хэлээд өнгөрөх биш хувь хүн болгон өөр дээрээ хэрэгжүүлээд амьдралынхаа хэв маяг болгон шингээж амьдрах нь өөртөө бөгөөд бусдад нөлөөлөх боломжтой. Товчхондоо энэ бүгдийг эргэн тойрондоо, тэр дундаа хүүхэд багачуудтай анги танхимд нь, гэртээ ярилцдаг, үр нөлөөг нь ойлгохыг залууст уриалсан хөдөлгөөн бол “Нэр төр” -өө эрхэмлэх аяны хүрээнд олон янзын хэлбэрээр зохион байгууллагддаг.
Нэр төр, нэр хүнд юугаараа ялгаатай вэ?

442502233.jpg

Нэр хүнд бол бусад хүмүүс тухайн хүнийг хэрхэн үнэлж хүлээж авдгийн хэмжүүр. Нэр төр нь харин өөрөө өөрийгөө үнэлэх хэмжүүр, биеэ авч явах байдал юм болов уу? Өөртөө итгэлтэй, нугарашгүй зарчимтай, хэлсэн үгээ хэрэгжүүлж чаддаг, ийм  эрхэм чанартай хүнийг л нэр төртэй хүн хэмээн ойлгоно. 
Нэр төрөө сахин хамгаалж чадсанаараа бид ямар ирээдүйг бүтээж чадах вэ?

Ганц Монголд гэлтгүй дэлхийн 80 гаруй улсад зохион байгуулагддаг энэ арга хэмжээгээр бидний ирээдүй болсон үр хүүхэд маань илүү нээлттэй, эерэг, бие биенээ хүндлэн харьцсан, худал хуурмаг зүйлгүй тийм л амьдралыг ойртуулаасай гэж зорьдог. Энэхүү хөдөлгөөнд нэгдсэн улсууд тухайн улсынхаа онцлогт тулгуурлан олон янзын байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.  Монгол Улсын хувьд 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа. Бид “Нэр төр”-ийн өдөрлөгөө өсвөр насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсаар ирсэн. Энэ нь илүү хүнлэг, илүү аз жаргалтай бие биедээ хүндэтгэлтэй, илүү найрсаг тайван нийгмийг хүсэж, тэмүүлж буй залуучууд өдөр тутмынхаа үйл хэрэгт эдгээрийг өөртөө шингээн амьдрахыг уриалж байгаа нэг хэлбэр юм. 

Нэр төрөө эрхэмлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Юунаас эхлэх вэ?

Өөрөөсөө эхлэх ёстой. Гэр бүл, найз нөхөд, хамт олон болон хамгийн ойрын хүмүүстэйгээ ярилцаж, бие биеэ ойлгон, хүндэтгэж байж цаашаа өргөжин тэлж өөрчлөлтийг авчрах боломжтой гэж боддог. Хог байвал авчихдаг, ахмад настнууддаа хүндэтгэлтэй хандах, хүнд нөхцөлд орсон нэгэндээ туслах, худлаа ярихгүй байх зэрэг жижиг жижиг үйлдлээс л нэр төр эхэлнэ. Эцэст нь эх орондоо хайртай байх нь нэр төрийн хэрэг билээ.  

Нэр төр бол зөвхөн хувиа хичээх, амиа борлуулахыг хэлдэг хэмээн ойлгож болохгүй байх. Нэг ёсондоо “бусад ба би” хоорондоо харилцан хамааралтай гэж ойлгож болох уу?

442502235.jpg

Тиймээ. Түрүүн хэлсэнчлэн нэр төр бол өөрөө өөртөө бий болгож бусдаар дамжуулан хүлээн зөвшөөрөгдсөнөөр мэдрэх эерэг сайхан зүйл. Нэр төртэй сурах, ажиллах, амьдрах нь өөрөө сэтгэл дүүрэн аж төрөхийн баталгаа юм. Эргэж хараад харамсахгүй аз жаргалтай амьдралыг бүтээх боломж гэж хэлж болно. Эргэн тойрны хүмүүс нь ч тийм хүнийг яваандаа таньж мэдэн татагдана, үлгэрлэж дуурайна. Мөн түүгээрээ бахархдаг болно шүү дээ.

Эсрэгээрээ нэр төрөө эрхэмлэхээ байсан нь юунаас хамааралтай гэж та бодож байна?

Худал хуурмаг ямагт байсаар ирсэн. Тэр нь өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болдог нь байх л зүйл. Би ч гэсэн юунаас ичих вэ дээ, нэг удаа худлаа ярьчихад гэмгүй гэж бодож явсаар түүндээ дасаад, нийгэм тэр чигээрээ уусах нь аюул ихээр дагуулна. Нэр төрөө эрхэмлэх явдал тэр чигтээ байхгүй болчихсон гэж боддоггүй.  Хүн болгонд нэр төр бий.

Угтаа нэр төртэй байна гэдгийг хариуцлагатай, алдсан бол уучлал гуйдаг, авсан бол талархал илэрхийлдэг зан чанар гэж би ойлгож байна. Энэ зөв үү. Хэрэвзээ хүн бүхэн үүнийг ойлгочихвол нийгэм, эдийн засагт ахиц дэвшил гарах уу?
Эерэг өөрчлөлт маш их гарна гэж боддог. Ялангуяа том жижиг гэлтгүй бизнес эрхэлж байгаа хүмүүс хамгийн их эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой. Өөрт байгаа боломжийг бусдад илүү хэрэгтэй, улс орныхоо төлөө багахан ч болов хөгжил, бүтээл болгох шийдвэр гаргах нь богино хугацаанд ямар ч аргаар хамаагүй ашиг хонжоо олохоос дээгүүр юм. Манай үндэстний үнэт зүйл болж, бусад улс бидэнд хүндэтгэлтэй хандан, хаана ч явсан Монгол гэдгээрээ бахархдаг, бие биенээ түшдэг, урам зориг өгдөг, бусдад бахархалтай ханддаг, ноён нуруутай байх болов уу.

Бид нэр төрийн талаар бүрэн ойлголттой боллоо. Нэр төр бидний үг, үйлдлээс шалтгаалах зүйл ажээ. Тэгэхээр хэрхэн нэр төртэй байх талаар дээрх ярилцлагаас дүгнэн үзвэл:

  1. Алхам тутамдаа суралцаж, өөрийнхөө чадахыг бусадтай хуваалцах. Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, үнэнч шударга зарчимтай байж өөрийнхөө боломжоор бусдад сайн сайхан, эерэг зөв үйлдлээрээ үлгэрлэж амьдрах нь нэр төртэй байх алхам ажээ. Нийгмийн харилцаанд орон бусдаас суралцаж басхүү чаддаг зүйлээ бусадтай хуваалцаж дэмтэй явах нь чухал. 
  2. Хүн бүртэй шударга хандах. Өөртөө итгэлтэй, нугарашгүй зарчимтай, хэлсэн үгээ хэрэгжүүлдэг, хэн бүхэнтэй эрх тэгш шударга үнэн хандаж чаддаг байваас нэр төр нь тэр юм.   
  3. Бие биенээ хүндэтгэх. Гэр бүл, найз нөхөд, хамт олон болон хамгийн ойрын хүмүүстэйгээ ярилцаж, бие биеэ ойлгон, хүндэтгэж байж цаашаа өргөжин тэлж өөрчлөлтийг авчрах боломжтой юм. 
  4. Хүний хэн болохыг хүлээн зөвшөөрөх. Шүүмжлүүлэхээс айлгүй өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг өөртөө болон бусдад өгч чаддаг байх нь, хүн бүрийн онцлог, зан чанар, амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрөх нь нэр төртэй байхын үндэс билээ.

442502234.jpg

Аливаа шударга бус үйл явдал болоод түүнээс бий болсон тэгш бус байдлын эсрэг таны дуу хоолой, үг үйлдэл бусдад эергээр нөлөөлөх бүрэн боломжтой гэдгийг ойлгож мэдэн, үйлдэл хийж эхлэх нь бусдын болоод өөрийн нэр төрийг хамгаалж буй нэг хэлбэр аж. Учир нь хүний нэр төр гэдэг ойлголт эцсийн цэг дээр тэгш байдал, бусдыг хүндлэх, хүлцэн ойлгох гэх ухагдахуун дээр төвлөрөх ажээ. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэг байдлын талаарх мэдрэмжийг сурталчлах нь энэ цаг үеийн нэгэн томоохон зорилт болж байгаа юм. 

Түүнчлэн Хүрээлэн буй орчны нөхцөл байдал, нийгмийн хөгжил дэвшил цаашлаад даян дэлхийн энх тайван, сайн сайхан байдал нь бидний нэгнийхээ нэр төрийг хүндлэн хүлээн авахаас эхлэх аж. Тэгэхээр өнөөгийн нийт хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлууд болох дэлхийн цаг уурын өөрчлөлт, дайн, өлсгөлөн зэрэг нь бид нэгнийхээ нэр төрийг хэрхэн хүндэлж, хэрхэн хүмүүнлэг байснаар өөрчлөгдөх боломжтой. Нэр төр ийм чухал. Ийм үнэ цэнтэй. Та бид заяагдмал нэр төртэй, энэхүү нэр төрийг хүндлэхээс даян дэлхийн сайн сайхан эхлэх болно. Хүндлэл хийгээд ойлгохуй нь биднийг нэр төртэй байхад туслах хамгийн том зүйл байх нь. Бид бүгд нэр төртэй, эерэг нөлөөллийг бий болгоход өдөр тутмын энгийн “нэр төртэй” үйлдэл хийснээ бусадтай хуваалцахад л тэр нь маш том нөлөөлөл болох юм шүү. Хамтдаа энгийн үйлдлээр нэгэндээ эерэгээр нөлөөлцгөөе!