Найзуудаараа аялахаар төлөвлөж байгаа бол намайг унш


Энэ жил найзуудаараа аялна гэж ярилцсаны хэдэн жилийн ой тохиож байна даа?
Зориглон хөдлөхөөр шийдсэн танай франкцад манай редакц энэхүү нийтлэлийг зориулж бичлээ. Энд та бүхэн найзуудын аяллыг хөгжилтэй хөөртэй, санаа амар болгох төлөвлөгөөний чухал санаануудыг мэдэж авахаас гадна аяллын төсвийг хэрхэн тооцох жишээтэй танилцаж болно.
Сайхан аялмаар байвал сайн төлөвлө
Хүн хүний хүсэл өөр, гэхдээ та бүхний сонирхол нэгдсэн болоод л найзалсан байх учиртай.

Тэгэхээр хэн хэн ямар аялалд гарахыг сонирхож байгаа, юу юу үзэж, юу туршихыг хүсэж байгаагаа маш сайн ярилцаад төлөвлөх нь аяллын хамгийн чухал хэсэг. Аялалд ямар ч төлөвлөгөөгүй гарах нь цаг алдах, стресс үүсэх эрсдлүүд дагуулдаг шүү дээ. Тиймээс аяллын маршрутыг урьдчилан гаргах нь таны аяллыг илүү хялбар болгох юм.
Харин аяллын маршрутаа гаргахад юун дээр анхаарах вэ?
Хөгжилдөх зугаалах, үзвэр үзэх газруудыг тодорхой болгох
Аялж буй газрынхаа аль дурсгалт газрыг сонирхож, ямар үзвэр үйлчилгээ үзэхээ эртнээс тодорхой болгон, тухайн газрын цагийн хуваарь, байршил зэргийг судалж, боломжтой бол билетийг нь урьдчилан онлайнаар захиалчихвал аяллын үеэр утас ухаж, тархиа гашилгах шаардлагагүй болж, зөвхөн хөгжилдөж, сонирхож, өөрсдийгөө баярлуулахад л хангалттай нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Амар байгаа биз дээ?
Монголдоо байхдаа эдгээр зүйлийг заавал бэлдээрэй

Аялал эхлэхээс өмнө зочид буудал, и-симээ захиалж, аяллын даатгалдаа заавал хамрагдаарай. Үүнийг уншаад, яаж захиалж, яаж даатгуулах юм бол гэж бодогдож байгаа биз… Тэгвэл хэрхэн амархан аргаар эдгээр зүйлийг бэлтгэхйиг зааж өгье. Tapa Trip-ийн aпликэйшн болон вебсайтаар зочлон нислэг, буудал, и-сим, даатгал гэсэн цонхуудыг дарж орно.
Буудал гэсэн хэсгээс хамгийн тохилог зочид буудлуудаас эхлэн хамгийн хямд мотел хүртэлх өөрт тохирсон газруудыг сонгож болно.
Харин и-сим хэсгээс хэрэглээндээ тааруулан улс, дата, хоногоо сонгон авах боломжтой. Очсон хойноо сим хайгаад гүйж байхын оронд эндээ бүх асуудлаа шийдчихвэл амар шүү дээ.
Ирээдүйд юу болохыг хэн ч таашгүй. Тиймээс аяллын үед учирч болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс аяллын даатгалыг “даатгал” гэсэн хэсэг рүү орж, аялах улс болон хугацаагаа бичээд, төлбөрөө төлөөд авчихна.
Төлөвлөгөө болон Монголоосоо аваад явах боломжтой чухал зүйлсийг бид танилцууллаа. Харин одоо аяллын зардлаа хэрхэн тооцох талаар гурван найзын аяллын зардлын жишээн дээр тулгуурлан авч үзье.
Болор, Заяа, Дариа гурав Тайланд улсын нийслэл Бангкок хот хүрээд, бусад жижиг хотууд руу аялах санхүүгийн тооцоогоо доорх байдлаар хийжээ.

Ингэж бодож үзэхээр долоон өдрийн аяллын ирж очих тасалбар, зочид буудал, хоол унд, утас, дотоодын унааны зардлууд нийлээд ойролцоогоор нэг хүний 5,231,666 төгрөг болсон бөгөөд гурван хүний нийт зардал 15,695,000 орчим болохоор байгаа аж. Тэд бөөндөө Excel Sheet дээр дараах байдлаар ярилцаж, санхүүгээ төлөвлөжээ.
Болорын хувьд саяхан байрны зээлээ бөөнөөр нь төлсөн учраас аяллын зардал гаргах боломж бололцоо багатай байсан тул зээл хайхаар болжээ. Гурван найз ярилцаад, Tapapay үйлчилгээг сонгохоор шийдсэн байна. Мөнгөгүй гээд аяллаас хойш суудаг цаг ард хоцорчээ. Учир нь Монголын технологид суурилсан аяллын компани болох аяллын үйлчилгээг хамгийн богино хугацаанд хялбар аргаар захиалж, шийдэх боломжтой Tapa Trip платформ аялагчдад аяллын төлбөрөө хуваан төлөх боломжийг олгож байгаа юм байна.
Tapa Trip aпликэйшн, вебсайт дээр чиглэл өдрөө оруулаад тасалбар хэсгийг сонгосны дараа Tapapay хуваан төлөх үйлчилгээ гарч ирнэ.
Tapapay зээлийн үйлчилгээ нь зээлийг өдрийн дотор гаргах учир хүлээж суух шаардлагагүй. Урьдчилгаа 40%-иа тушаагаад, 1-10 сая хүртэлх зээл олгох боломжтой бөгөөд 10 саяас дээш дүнтэй зээлд л барьцаа хөрөнгө шаардах юм байна.
Tapa Trip-ийн үйлчилгээнд гадаадын аяллын санхүүгийн асуудлыг шийдэж, аяллын бүхий л хэсэг болох нийслэгийн тийз, буудал, даатгал, и-сим зэрэг үйлчилгээг багтаасан байдгаас гадна дотоодын аяллын галт тэрэг, автобусны билетийн захиалга хүртэл цөм бий. Тиймээс Tapa Trip-тэй аялал илүү амархан болсоор байна.
