Залуусын орон зай

Ашигтай бактерийн ашиг нь юу вэ?

Б.Намуун2025.10.293 минут унших
Ашигтай бактерийн ашиг нь юу вэ?

Сүүлийн арван жилд шинжлэх ухаан эрүүл мэндийн талаарх ойлголтыг үндсээр нь өөрчиллөө. Одоо бид зүрх, уушги, тархи гэж ярьдаг байсан шигээ нэг шинэ “биеийн эрхтэн”-ийг таньж эхэлсэн нь гэдэсний бичил биетийн ертөнц юм. Хүний биед дунджаар 400 их наяд орчим бактери оршин байдаг. Эдгээр бичил биетүүд хоол боловсруулалт, бодисын солилцоо, сэтгэл санаа гээд бидний бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Харин тэднийг пробиотикоор дэмжих нь шинжлэх ухаанаар баталгаажсан, бие болон сэтгэлийн эрүүл мэндийг сайжруулах хамгийн оновчтой арга болж байна. 

Artboard 1 copy.png“Би ер нь пробиотик уух хэрэгтэй юу? Зүгээр хоолондоо анхаарахад л хангалттай биш үү?” гэж та бодож болох юм. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанууд зөвхөн хоол хүнсээр биеийн бичил биетийн тэнцвэрийг хангахад хэцүү болсныг харуулж байна. Хотын амьдрал, стресс, боловсруулсан хүнс, антибиотик, алкохол зэрэг нь гэдэсний сайн нянг бууруулдаг. 

Харин пробиотик хэрэглэснээр гэдэсний үрэвслийг бууруулж, бичил биетийн төрөл зүйлийг нэмдэг аж. Түүнчлэн 10 долоо хоногийн турш пробиотик болон исгэсэн хүнс хэрэглэсэн хүмүүсийн биеийн ашигтай бактерийн төрөл зүйл өсөж, үрэвслийн түвшин буурсан үр дүн гарч байжээ. Товчхондоо пробиотикгүйгээр таны бие амьд байж чадна, гэхдээ жинхэнэ утгаараа эрүүл байхад асуудалтай юм. 

Artboard 1 copy 2.pngПробиотик нь амьд бактеритай бүтээгдэхүүн тул тэдний үр дүнг нэмэгдүүлэхийн тулд ухаалаг цаг, хэлбэр, тогтмол хэрэглээ чухал. 

Нунтаг бүтээгдэхүүн 

Хамгийн тохиромжтой хувилбар нь ус, сүү эсвэл хоолтой хольж уух ба өглөө босоод өлөн ходоодон дээр уух юм. Учир нь хоол идээгүй үед ходоодны хүчил бага байдаг тул илүү олон бактери гэдэс рүү амьд үлдэн очдог. 

Капсул бүтээгдэхүүн  

Өглөөний цайны дараа эсвэл хоолтой хамт уух хэрэгтэй. Орчин үеийн капсул нь хоолтой ууснаар ходоодны хүчилд амьд үлддэг чадвартай болсон байдаг. Капсул төрлийн ашигтай бактерийг хэрэглэснээр өдөр тутмын хэрэглээнд тохиромжтойн дээр бактери гэдэс рүү амьд очиж чаддаг аж. 

Artboard 1 copy 3.pngХамгийн гол нь пробиотикийг тогтмол хэрэглэснээр дархлааг дэмжиж, стресстэй үед гэдэсний орчныг тэнцвэртэй байлгадаг. Судалгаагаар пробиотик тогтмол хэрэглэснээр илэрсэн эерэг үр дүн (өтгөн хатах, суулгалт багасах гэх мэт) уухаа зогсоосноор алдагдах магадлалтайг тогтоосон. 10 долоо хоногийн туршилтаар пробиотикийн хэрэглээг зогсооход бактерийн түвшин буурч, хэсэгчилсэн үр нөлөө алдагдсан гэж тэмдэглэжээ. 

Artboard 1 copy 4.pngНярай хүүхэд ба бага насныхан. Гэдэсний бичил биет нь төрсний дараа бүрэлдэн тогтдог бөгөөд 3–4 нас гэхэд ихэнхдээ тогтвортой болдог. Хүүхдийн антибиотикийн хэрэглээ, суулгалт, арьсны харшил зэрэгт пробиотик нь эерэг нөлөө үзүүлдэг аж. 

Насанд хүрэгчид (18–64 нас). Эрүүл насанд хүрэгчид пробиотикийг гэдэсний эрүүл мэндийг дэмжих, ялангуяа антибиотик уусан үед суулгалт багасгах зорилгоор хэрэглэж болно. 

Ахмад настнууд (65 наснаас дээш). Нас ахих тусам гэдэсний бичил биетийн төрөл багасах, зарим хортой бактери давамгайлах зэрэг өөрчлөлт гардаг. Тиймээс пробиотикийг нэмэлтээр хэрэглэх нь чухал болдог. 

Artboard 1 copy 5.pngПробиотикийн зах зээлд олон брэнд бий. Гэхдээ “Optibac” бол шинжлэх ухаанд суурилсан, найдвартай судалгаагаар баталгаажсан цөөхөн брэндийн нэг. Тус брэнд нь 30 гаруй клиник судалгаа, мөн Кембриж, Редингийн их сургуулиудтай хамтран хийсэн судалгаануудтай бөгөөд энэ нь түүний бүтээгдэхүүний чанар, үр дүнг баталгаажуулж буй. Мөн ашигтай бактеридаа хүний гаралтай омгуудыг ашигладаг бөгөөд эдгээр омгууд нь гэдсэнд илүү сайн нутагшдаг аж. Түүнчлэн, эдгээр омгууд нь ходоодны хүчлийг давж гарах чадвартай бөгөөд савлагаан дотор амьд хэвээр хадгалагддаг нь баталгаатай юм. 

Пробиотикийн үр дүн нь агуулсан омгуудын төрөл, тоо хэмжээ, чанараас хамаардаг. Жишээлбэл, өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой “Optibac Every Day” нь 6 омгийн 5 тэрбум ашигтай бактерийг агуулдаг. Энэ нь гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, дархлааг дэмжихэд тусалдаг аж. Түүнчлэн эдгээр бактери нь сүүн хүчил ялгаруулж, муу нян, мөөгөнцрийг дарангуйлдаг тул гэдэсний эрүүл мэндийг хадгалдаг. Мөн стрессийн эсрэг эерэг нөлөө үзүүлж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулах зэрэг давуу талтай. 

Өдөр бүрийн нэг жижиг зуршил дотоод ертөнцийн том өөрчлөлт 

Гэдэс бол бидний хоёр дахь тархи гэж нэрлэгддэг. Учир нь биеийн серотонины 90 хувь нь гэдсэнд үүсдэг. Өөрөөр хэлбэл, гэдэсний тэнцвэр асуудалгүй байвал сэтгэл санаа ч түвшин байдаг гэсэн үг. Өглөө бүр пробиотик хэрэглэж, таны төлөө завгүй ажилладаг 400 их наяд жижиг туслахуудаа дэмжээрэй! Ашигтай бактери тогтмол хэрэглэж ашигтай амьдралыг бүтээцгээе! 

 

  

Холбоотой нийтлэлүүд