Залуусын орон зай

Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн хүлээлт ба бүтээмж

Г.Дашням2024.01.258 минут унших
Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн хүлээлт ба бүтээмж - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн хүлээлт ба бүтээмж

Зураг 1 Youth Conference 2023.jpg
Зураг №1 Youth Conference 2023 арга хэмжээний үеэр | ЦойлогсоZ

Нийтлэлийн эхэнд “Digital Native” гэж нэрлэгддэг Z ҮЕ, СИКА (SICA) ХХК болон Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо хамтран гаргасан “Монголын нийгмийн үеийг тодорхойлох” судалгаанд 1995-2010 онд төрсөн ШИНЭ ҮЕийн тухай нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос салцгаая. Тухайлбал, залуусыг өмнөх үеүдээс хэт ялгаатай, онцгой үе, ойлгоход бэрхшээлтэй зэргээр бидний дунд нэлээдгүй яриа өрнөж, олон төрлийн судалгаа залуусын зан төлөвт чиглэн гарсаар байна. Гэтэл үе болгон тухайн нийгэм цаг үеийн байдал, инновац, түүхэн үйл явдлуудтай уялдсан онцлогийг агуулж байдаг. Харин амьдралын мөчлөгийн (Life-Cycle) хувьд энэ үеийнхэн ШИЛЖИЛТИЙН ҮЕ буюу өөрийн карьер, боловсрол, санхүү зэрэгт анхаарал хандуулан боломжуудыг эрэлхийлж байгааг олж харах нь зүйтэй.

Зураг №2 Erikson's Stages of Development  Verywell  Joshua Seong.jpg
Зураг №2 Erikson's Stages of Development | Verywell / Joshua Seong

Өөрийн гэсэн онцлогтой үе бүр тус ерөнхий ШИЛЖИЛТИЙН ҮЕ-ийг туулдаг. Гэвч мэдээлэл технологийн хурдацтай хөгжил, даяарчлагдсан нөхцөл байдал тус шилжилтийн үеийн онцгой тохиолдлуулыг мөн бий болгосоор байна. Жишээ нь Pew Research-н судалгаагаар ковидтой холбоотойгоор 18-29 насны залуусын 50 орчим хувь нь эцэг эхтэйгээ амьдрах болсон нь шилжилтийн үеийг удаашруулах, залуусын тансаг хэрэглээг өсгөх гэх мэт төрөл бүрийн нөлөөлөл нь судалгааны гол талбар болоод байна. 

Тэгвэл Шинэ үеийнхний ажлын байрны хүлээлт ба онцлогтой холбоотой судалгааны гол үзүүлэлтүүдтэй танилцъя.

Ажлын байрны №1 шалгуур бол ЦАГИЙН УЯН ХАТАН БАЙДАЛ

2022 оны байдлаар 4 залуу тутмын гурав нь уламжлалт цагийн хуваариас татгалзаж ажил амьдралын тэнцвэрт байдал, бүтээмжийг дээшлүүлэх цагийн хуваарийг эрэлхийлдэг цаашид өсөх хандлагатай байгааг 2023 оны судалгаанаас харах боломжтой. 

Мөн ажлаас гарах, дараагийн ажлаа хайхдаа гол шалгуур нь сурч хөгжих боломжийг эрэлхийлдэг бөгөөд анхны ажлыг гуравдах ажлын байртай харьцуулахад 2 дахин илүү ур чадвар эзэмшдэг байна. 

Зураг №3 Deliotte.jpg
Зураг №3 Deloitte Global 2022 Gen Z and Millennial Survey

Ажлын байрны ОЛОН ТАЛТ ОРОЛЦООг хангасан байдал

2025 он гэхэд Дэлхий даяар хөдөлмөрийн зах зээлийн 27% эзлэх залуусын чухал хандлага нь байгууллагын дотоод болон гадаад шийдвэр, үйл ажиллагаанд олон талт оролцоо, саналыг тусгах тэгш хамруулах явдал юм. Учир нь шинэ үеийн залуусын 68% нь олон талт, хүртээмжтэй ажлын орчныг бий болгоход байгууллагынхаа ахиц дэвшилд сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд 56% нь олон талт оролцоог хангаагүй удирдлагын арга барилыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажлын байран дээрх ҮЕ ХООРОНДЫН ЯЛГАА

Залуусын зан төлөв, туршлага талаас нь дүгнээд үзэхэд хөдөлмөрийн зах зээлд дөнгөж хөл тавьж буй залуусын хувьд дунджаар 2-3 зарим тохиолдол 4 үеийн ажилчидтай хамтран ажиллах нь харилцаа, үр дүнгийн хувьд томоохон сорилт юм. Нөгөө талаас ур чадвар дутмаг, цалин үнэлэмж бага, үе хоорондын ялгаа зэрэг сорилтуудаас гадна байгууллагын тогтсон соёл дасан зохицох, өөрсдийн онцлогоор хамтран ажиллах сорилтууд нь тэдний хувьд санаа зовоосон асуудал хэвээр байна. 

Нийт 2022 болон 2023 оны шинэ үеийн залуустай холбоотой судалгааны ажлуудыг дүгнэж үзэхэд ШИЛЖИЛТИЙН ҮЕдээ хөдөлмөрлөж буй залуусын дээрх сорилтуудын цаад хүсэл сонирхол нь АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ болон УЯЛДААТАЙ байдалд өөрийн амьдралын томилгоо (mission), хүсэл сонирхол (desire), хэтийн төлөв (career & vision) зэрэг өөрийгөө танин мэдэх, сурч хөгжих, таатай боломжуудыг эрэлхийлж тэнцвэрт байдлаа хангах явдал гэдгийг харж болно. 

Зураг 4 Z Үеийнхэнд тулгамдаж буй challenge.jpg
Зураг №4 Z Үеийнхэнд тулгамдаж буй challenge

Байгууллагуудын шинэ үеийн залуустай хамтран ажиллах СТРАТЕГИ трэнд

Тэгвэл 2023 оны WEF (World Economic Forum), WJS (World Government Summit) зэрэг томоохон арга хэмжээнүүдэд танилцуулагдсан судалгааны үр дүн, ирээдүйн чиг хандлагыг товч дурдвал.

“TALENT INCUBATOR” сэтгэлгээ

Дэлхий даяар хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж буй ажиллах хүчин байгууллагуудын хүлээлтийг хангахгүй, ур чадварын зөрүү байсаар ирсэн нь нөлөө талаас байгууллагуудыг “Talent Incubator” сэтгэлгээ буюу ажлын байран дээрх сургалт хөгжил, ур чадварт суурилсан үнэлгээ түүнд зориулсан хөрөнгө оруулалт хийх чиг хандлагыг бий болгоод байна. Ажлын байрны тогтворгүй шинэ үед байгууллагын зүгээс богино хугацааны үр өгөөж өгөхгүй ч урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд эерэг үр дүн авчрахыг судлаачид онцлов.

Ажлын байрны “УЯН ХАТАН” бодлого

Салбараас хамаарсан бүтээмжид суурилсан ажлын цаг, орчин нөхцөл, хувь хүний өсөлт хөгжлийг дэмжих бодлого нь эргээд бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломжтойг ковидын дараах зайнаас ажиллах ажлын байр, амралтын өдрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд AI технологи нэвтрүүлэх зэргээр судалгаанд суурилсан оролдлогууд хийгдэж байгаа нь цаашдын чиг хандлагыг бий болгож байна. 

Нээлттэй “ИЛ ТОД” харилцаа

Байгууллагын цаашид баримтлах соёлд шийдвэр гаргалтын тэгш оролцоо, санал хүсэлтийг нээлттэй авах, хэрэгжүүлэх байдал нь урт хугацаанд байгууллагын үнэт зүйл, томилгоо, алсын харааг дэмжих, эерэг соёлыг бий болгох нээлттэй засаглалд суурилсан бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсээр байна.

Зураг №5 Шинэ үеийн залуус нийгэмд үзүүлэх нөлөө.jpg

2026 он гэхэд эдийн засгийн идэвхтэй хүн амын гол тоглогчид болох шинэ үе нийгэм, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бүхий л түвшинд хүчтэй нөлөөллийг бий болгох тул байгууллага аж ахуй нэгж, судалгааны байгууллагууд залуусын зан төлөв, онцлогийг ойлгох, оновчтой манлайллыг бий болгох төрөл бүрийн арга хэмжээг авч хэлэлцэж байна. Угтаа үе болгоны онцлогтой адил шинэ үеийн залууст буй технологи, дижитал хэрэглээ, зан төлөвийн онцлогийг мэдрэхийн зэрэгцээ бусад үеүдтэй ижил ШИЛЖИЛТИЙН ҮЕ дээрээ явж буй нийтлэг түвшнийг ойлгож бүтээмжид суурилсан уян хатан бодлого, шийдэл, соёлыг бий болгоход анхаарч буйг дээрх судалгаануудаас харах боломжтой. 

 

Тэгвэл байгууллагууд залуусын зан төлөв, онцлогийг ойлгож байна уу? Мөн залуус өөрсдийн шилжилтийн үеийг оновчтой удирдаж чадаж байна уу? Хөдөлмөрийн харилцаанд тулгарч буй асуудлуудын цаад шалтгааны та хэрхэн дүгнэх вэ? Хариултыг уншигч танд үлдээе.

 

Ашигласан эх сурвалж:

  • “СИКА(SICA)”ХХК, Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох судалгаа,
  • Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр эрхлэлтийн түвшин,
  • ЦойлогсоZ, Залуусын үнэт зүйлийг тодорхойлох судалгаа,
  • Лоринэт Cан, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, ХНХЯ, ХНХС Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, 
  • McKinsey&Company, True Gen: Generation and its implications for companies
  • World Economic Forum, Future of Jobs Report insight report
  • World Governments summit, McKinsey & Company, The Skills Revolution and the Future of Learning and Earning,
  • ManpowerGroup, The New Human Age: Workforce Trend Coulter-Smith, "Changing minds: Multitasking during lectures." Higher Education Computer Science,
  • McKinsey, Human capital at work The value of experience, June, Deloitte, Gen Z and Millennial Survey 
Зураг №6 Ашигласан эх сурвалж.png
Зураг №6 Ашигласан эх сурвалж

Нэр томьёоны тайлбар:

 

Digital NativeДижитал технологи эсвэл мэдээллийн эрин зуунд өссөн хүн
Шинэ үе“СИКА(SICA)”ХХК, Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох судалгаагаар тодорхойлсон нэршил
World Economic ForumДэлхийн эдийн засгийн чуулган
World Government SummitДэлхийн засгийн газрын дээд хэмжээний уулзалт
Talent IncubatorХувь хүний онцлог, ур чадварыг ажлын байранд өсөн нэмэгдүүлэх замаар бүтээмжийг өсгөх хандлага
AI технологиХиймэл оюун ухаанд суурилсан технологи
MissionТомилгоо /Эрхэм зорилго/

 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд