Залуусын орон зай

Бизнесийн шилдгүүдийн алсын харааг хулгайлах нь

Г.Бадамсэрээжид2024.04.136 минут унших
Бизнесийн шилдгүүдийн алсын харааг хулгайлах нь - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бага байхад минь хамаатны ах “Чи том болоод ямар хүн болох вэ?” гэхэд итгэлтэйгээр “бизнес хийдэг хүн болно оо” гээд инээж байснаа санадаг юм. 

Түүний дараагийн асуулт “Хүн бүр л бизнес хийхийг оролддог, харин яг ямар асуудлыг шийдэж юуг бүтээсэн бизнесмен болмоор байна вэ?” г эх асуултад хариулж чадаагүй. Угаасаа ойлгоогүй л дээ.

Одоо цагт ширээ тойрч суусан найзуудын дунд, ажлын газарт гээд бараг л 5 хүн тутмын 3 нь ямар нэг бизнес эрхэлж /стартап үүсгэх/, шинэ зүйл эхлүүлэх тухай ярьдаг болсон. Юу хийх нь чухал ч ямар зорилготой байх нь түүнээс өмнө байх зүйл. 

Зорилгоо тодорхойлох явц дунд өөрийгөө илүү таньж мэдэх болно

Тэгвэл үүсгэн байгуулагчид ирээдүйд өөрсдийгөө юу гэж дурсагдаасай гэж хүсдэг байж болох талаар мэдэцгээе. Та ч бас өөрийгөө сонжиж болох юм.

***Стартапын ертөнцөд "Үүсгэн байгуулагч" гэдэг нэр томьёо нь тухайн компанийг байгуулах санааг анх гаргаж, түүнийг бий болгоход оролцсон хүн эсвэл бүлэг хүмүүсийг хэлдэг. Эхэн үедээ үүсгэн байгуулагчдыг ихэвчлэн стартапыг хөдөлгөгч гол хүч нь гэдэг ба компанийн алсын хараа, эрхэм зорилго, стратегийг боловсруулан хааяа туг барьж хааяа тугал ч хариулна. ***

Үүсгэн байгуулагчдын ангилал төрлүүдтэй танилцацгаая

Баялагийн ангуучид буюу мөнгийг чухалчилдаг хүмүүс

Энэ төрлийн энтрепренерүүд /Founder буюу үүсгэн байгуулагч/ ихэвчлэн богино хугацаанд хөрөнгөжих зорилготой бизнес эхлүүлдэг бөгөөд ашиг, орлого гэх мэт бизнесийнхээ санхүүгийн асуудлууд дээр тулгуурлан шийдвэр гаргах хандлагатай байдаг. Богино хугацаанд анхаарлаа хандуулж нэгээс нөгөөд хурдан шилжиж чаддаг хүмүүс. (Жишээ нь, Шелдон Аделсон, Петер Тил)

Slide 16_9 - 5.png

Инновацийн архетекторууд буюу бүтээлч байдалд тулгаарладаг хүмүүс

Тэд ихэвчлэн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход хамаг анхаарлаа төвлөрүүлдэг ба нэгэнт зах зээл дээр амжилттай болсон үед түүнээсээ уйдах тохиолдол их байдаг нь тэдгээрийг “цуврал энтрепренер” (Serial Entrepreneur) /хэд хэдэн стартап бизнес зэрэг болон цувралаар хийгч/ болгоход түлхдэг. Бүтээлч байдалд тулгуурласан энтрепренерүүд нь инновацлаг, шинэ, өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, эсвэл одоо байгаа бизнесийнхээ асуудалд шинэлэг арга замыг олоход анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд шинэ зүйлсийг бүтээх үйл явцаасаа урам зориг авдаг. (Жишээ нь, Брайан Чески, Ж.К.Роулинг, Шигеру Миямото, Травис Каланик)

Slide 16_9 - 6.png

Ирээдүйг тодорхойлогчид буюу технологийн дэвшлийг чухалчилдаг хүмүүс

Технологид тулгуурласан энтрепренерүүд нь асуудлыг шийдвэрлэх, шинэ боломжууд, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, эсвэл одоо байгаа бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг хөгжүүлэх, ашиглахад анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд ирээдүйд технологи бизнест нь хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглах чадвартай байдаг. (Тухайлбал, Билл Гейтс, Ларри Пэйж, Сергей Брин, Жефф Безос, Илон Маск)

Slide 16_9 - 7.png

Нэр хүндээр хооллогчид

Тэд амжилттай бизнесийг бий болгохоос илүү нэр хүнд, хувийн брэндийг бий болгоход анхаарлаа хандуулдаг ба бизнест нь хамгийн сайнаар нөлөөлөх эсэхээс илүүтэйгээр олон нийт хэрхэн хүлээж авах эсэхэд тулгуурлан шийдвэр гаргах хандлагатай. Зах зээл дээр өөрийн нүүр царайг илүү таниулж, стартапын бүрэн төлөөллөгч болдог. Мөнгө бол тэдний гол зорилго биш.

Ганцаардсан чононууд буюу бие даасан байдлыг чухалчилдаг хүмүүс

Бие даасан байдал бол тэдний голлох урам зориг авдаг хэсэг. Уламжлалт корпорацын бүтэц, шатлалаар бус өөрсдийн нөхцөлөөр ажиллах боломжийг олгох бизнесийг бүтээхэд анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд бусдын заавар зөвлөгөө, удирдлагыг дагахаас илүүтэйгээр өөрсдийн үнэ цэн, зорилгод тулгуурлан шийдвэр гаргах хандлагатай байдаг. (Стив Жобс, Марк Кубан, Ричард Брэнсон, Сара Блейкли)

Slide 16_9 - 8.png

Тулаанчид буюу өрсөлдөөнийг чухалчилдаг хүмүүс

Тэд өрсөлдөгчдөөсөө илүү амжилт гаргах, зах зээлд анхдагч, хамгийн хурдан, хамгийн шилдэг нь байхад анхаардаг ба өөртөө болон компанидаа амбицтай зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд эрсдэл хүлээхэд ямагт бэлэн байдаг. Өрсөлдөгч нь компаниа 100 саяар зарсан бол тэд 200 саяар зарахыг хичээдэг. Өрсөлдөгч шинэ бүтээгдэхүүн хийвэл дагаж хийдэг. Өрсөлдөөн нь зах зээлийг хурцална гэдэгт итгэдэг хүмүүс. (Илон Маск, Стив Жобс, Билл Гейтс, Жефф Безос, Марк Зукерберг)

Slide 16_9 - 9.png

Нийгмийн зүтгэлтнүүд буюу сайн үйлсийг чухалчилдаг хүмүүс

Тэд өөрсдийн хувийн үнэт зүйлд нийцсэн, нийгэм, байгаль орчны тодорхой асуудлыг шийдвэрлэн ирээдүйд үнэ цэнийг өнөөдрөөс бий болгох бизнесийг бүтээхийг хүсдэг ба санхүүгийн амжилтад хүрэхээсээ илүү нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохыг чухалчилдаг. (Опра Уинфри, Бэн Коэн, Жерри Гринфилд, Блэйк Микоски)

Slide 16_9 - 10.png

Та эдгээрээс аль нь вэ? Магадгүй хосолсон шинж чанарыг ч агуулсан байж болох юм. 

Хаана хүрэхээ тогтвол хэрхэн хүрэх учраа олж таарна шүү дээ! 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд