Mongolia Economic Forum | Youth 2024 арга хэмжээ 7-р сарын 7, 8-нд зохион байгуулагдана
Боловсрол
TsoilogsoZ
TsoilogsoZ
2024.07.28
1 минут
Mongolia Economic Forum | Youth 2024 арга хэмжээ 7-р сарын 7, 8-нд зохион байгуулагдана

Залуусын санаачилгаар Mongolia Economic Forum | YOUTH 2024 арга хэмжээг хоёр дахь жилдээ энэ сарын 7,8-ны өдөр "UG Palace", "Чингис Хаан" музейд зохион байгуулах гэж байна.

ЭНД дарж бүртгүүлэн, өөрийн нэртэй мандатыг авах боломжтой. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд залуус дотоодын болон олон улсын чадварлаг экспертүүдийн туршлагаас суралцахын сацуу ирээдүйд чухал холбогдолтой сэдвүүдийн талаар өөрсдийн үзэл бодол, харах өнцөг, санал санаачилгыг А зэрэглэлийн экспертүүдтэй хэлэлцэх аж. Мөн арга хэмжээнд оролцогч салбар, салбарын цойлогч залуусын төлөөлөлтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

Арга хэмжээний онцлох илтгэгчдээс дурьдвал олон улсын CNN агентлагийн International Commericial (CNNIC) компанийн Борлуулалт эрхэлсэн захирал Эрин УильямсАзийн Хөгжлийн Банкны Social Development Specialist М.Маралмаа нар “Navigating the media landscape to be part of the global conversation” сэдвийн хүрээнд ярилцах бол 14.000 км замыг дугуйгаар туулсан дугуйтай аялагч Б.Очирваань болон Монгол Хаан жүжгийн продюсер А.Баярцэцэг, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч нар “Youth Identity” сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлэх зэрэг 30 гаруй салбар салбарын төлөөлөл болсон залуус, экспертүүд хүрэлцэн ирэх юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд ЭНТЕРТАЙНМЕНТ, НЭТВОРКИНГ хөтөлбөрүүд ч багтжээ. Мөн орон нутгаас ч залуус хүрэлцэн ирэх аж.