Амьдралын хэв маяг

Залуус хязгаараа эвдэх боломж

TsoilogsoZ -- 2024.04.026 минут унших

🔻Бод доо!

  1. Эргэн тойрондоо ажиглагдах нэг “золигийн” асуудлыг барьж аваад!
  2. Шийдлийг нь олж “час хийсэн чанартай” төсөл болгочих!
  3. Төсөл бичих үйл явц чамд дэндүү хүнд санагдсан ч санаа бүү зов
  4. Учир нь бизнесийн салбарын “лаг лаг” хүмүүс чамд ХЭЛЭЭД! ЗААГААД! ЗӨВЛӨӨД өгье гээд хүлээж байна!
  5. Улмаар санаагаа үеийнхээ залуустай уралдуулж. 
  6. Түрүүлэх аваас харах өнцөг, мэдлэг мэдээлэл, нетворкингийг чинь үлэмж хэмжээгээр тэлэх Азийн хамгийн том START-UP CONFERENCE бизнес аялалд яв! ШУУД ЯВ! ҮНЭГҮЙ ЯВ!

Энэ боломжийг ТЭСО Группийн зүгээс жил бүр зохион байгуулдаг “Spark Day 2024” төслийн уралдаан бидэнд олгож буй! Тэгвэл уг тэмцээн нь залуус бидэнд чухам ямар үнэ цэн өгч байгааг ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор ийнхүү тодорхойлов:

👑Оролцогч залуус бүр “үнэндээ ялагч”

Уралдаан гэхээр л оролцогчид хоорондоо өрсөлдөөд байдаг биш, энэ явцдаа салбар салбарын шилдэг мэргэжилтнүүдийн санал, зөвлөгөөг сонсож, туршлагаас нь суралцан өөрсдийн төсөлдөө тусгах боломжийг нээж өгсөн. Тухайлбал, санаагаа сайжруулах, төслөө боловсруулах, танилцуулах зэрэг уралдааны бүхий л үе шатанд эдгээр зөвлөхүүдээс заавар, дэмжлэг авах боломжтой. Уг тэмцээний гол зорилго нь ч зүгээр нэг төсөл шалгаруулахдаа биш, ОРОЛЦОГЧ БҮРД ҮНЭ ЦЭНТЭЙ МЭДЛЭГ олгож, сэтгэл болоод оюунд нь оч бадраан, өөрсдийн хязгаарыг эвдэхэд нь туслахад орших бөгөөд энэ утгаараа Spark Day гэж нэрлэсэн.

Залуус хязгаараа эвдэх боломж

⚡Хязгаараа эвдэх боломж

Уралдааны эцсийн ялагч баг олон улсын хуралд оролцох бизнес аялалд хамрагддаг. Угтаа хүн хэр олон газар үзэж, олон зүйлтэй танилцана төдий чинээ хүсэл мөрөөдөл, зорилго нь томорч байдаг. Өөрөөр хэлбэл, Монголоос өөр оронд хүмүүс хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж байгааг бодитоор үзэх нь тухайн хүний асуудлыг харах өнцгийг тэлж, илүү өргөн хүрээнд сэтгэх боломжийг үүсгэдэг. Мөн энэ аялалд манай орны бизнесийн салбарын шилдэг мэргэжилтнүүд хамт явдаг учир, тэдгээр хүмүүстэй илүү ойр байж бизнесийн харилцаа хэрхэн явдгийг өөрийн биеэр мэдэрчсуралцах боломжтой.

Залуус хязгаараа эвдэх боломж

💼Ажлын саналууд!

Энэ мэт мэдлэг, туршлагыг залууст өгснөөр бид ирээдүйн шилдэг мэргэжилтнүүдээ бэлдэж байгаа гэсэн үг. Нэг удаагийн мөнгөн шагнал, тэтгэлэг өгөхөөс илүү тухайн залууст бизнесийн салбарт хэрхэн амжилттай ажиллах арга замыг нь заан, “Туулах ёстой маш урт замыг нь дөтөлж өгч” буй хэрэг юм. Уралдаанд оролцсон чадварлаг залуус ТЭСО Группэд цалинтай дадлага хийххамтран ажиллах бүрэн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, энэ мэт тэмцээний хүрээнд шинэ үеийн мундаг залуусыг олж, эгнээндээ нэгтгэх нь бидний хувьд ч бизнесийн үйл ажиллагаандаа оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт гэж хардаг.

Залуус хязгаараа эвдэх боломж

🏀Залуус “багийн тоглолт” гаргах нь чухал 

Мэдээж залуусын хувьд хувийн ур чадвар, мэдлэгээ нэмэх нь маш чухал. Гэхдээ түүний хажуугаар бусдыг ойлгохбусадтай зохицох чадварыг орхигдуулж болохгүй. “Хандлагыг аваад чадварыг суулгана” гэдэг шиг тухайн хүний ажилдаа гаргаж буй сэтгэл, баг дундах эрүүл харилцаа зэрэг нь өнөөгийн залуусын заавал төлөвшүүлэх ёстой чанар байх. Уг уралдааны үеэр ч сайн төсөл бичсэн хэрнээ гишүүд хоорондоо ойлголцоогүйн улмаас зорилгодоо хүрч чадалгүй өнгөрөх тохиолдол гардаг. Иймд залуусыг зөв хандлагатай байж, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна.

Залуус хязгаараа эвдэх боломж

🤘Тэгвэл залуу та!

Энэ мэт оюутан залуусын хувьд өөрийгөө хөгжүүлж, үеийнхнээсээ хэдэн алхмын урд гарах боломжийг ТЭСО Группийн “Spark Day 2024” уралдаан олгож байна. Тус уралдааны бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлэх ба та ЭНД ДАРЖ бүртгүүлэх боломжтой.

Гэрэл зургийг: Л.Буд