Залуусын орон зай

Хэлж чаддаггүй үгсээ дарсан зургандаа шингээдэг.

TsoilogsoZ2024.01.114 минут унших
Хэлж чаддаггүй үгсээ дарсан зургандаа шингээдэг. - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Архи уугаад гудамжинд тасарч унасан хүний зураг авах, мөн гудамжинд хэвтэж байгаа эзэнгүй нохойны зураг авахыг хүмүүс өөр өөрөөр хүлээж авдаг. 

Уг нь хоёулаа л нэр төртэй боловч тус тусдаа оршихуй. Ер нь нэр төр гэдэг заяагдмал шинж чанартай юм шиг санагддаг. Гэтэл гэрэл зураг бол миний харах өнцгөөс бусдад хүрч байгаа зүйл шүү дээ. Нийгмийг хар бараан талаас нь харуулсан гэрэл зургийг олон улсын платформд байршуулахад түүгээр дамжуулж тухайн улсын нэр төр ч хөндөгдөнө. Тийм учраас зураг гэдэг нь нэг талаараа үнэнийг шаарддаг ч нөгөө талаараа хүнд гоозүйн мэдрэмж өгч байх хэрэгтэй зүйл юм уу даа. 

Надад ч хэлэхийг хүсдэг олон зүйл байдаг, гэхдээ тэр болгоныг би үглээд яваад байж чадахгүй. Тиймээс өөрийгөө илэрхийлэх сонголт минь гэрэл зураг байсан.

Анх Аглаг бүтээлийн хийдэд ажиллаж байхад хамт ажилладаг байсан хүний дарсан шувуутай гэрэл зургийг хараад өөрөө оролдож үзэх хүсэл төрж байсан. Эхлээд кино найруулагч болъё гэж боддог байлаа. Улмаар зураглаачаар сурч эхлээд хэд хэдэн кино зураг авалтад явж үзсэн. Тэр үед сонирхлоороо л зураг авдаг байлаа. Дараа нь “Дүрслэх Урлагийн Академи”-д фото зургийн анги нээгдэх гэж байгаа талаар сонсоод сургуулиасаа гарч шууд тийшээ орсон. Одоо бодоход гэрэл зураг намайг өөрөө их татсан. Нөгөө талаараа нэг кадрт л багтааж маш олон зүйлийг хүнд ойлгуулдаг учраас татагдсан юм байна. Мөн гэрэл зурагт өөрт нь баримтат мөн чанар агуулагдаж байдаг учир хөдөлмөрлөж, улс орондоо хувь нэмэр оруулж байгаа энгийн хүмүүсийн зургийг авахыг хичээдэг. Энгийн хүмүүс ч гэсэн тус бүрнээ хэлэхийг хүсдэг үг, үзэл бодолтой шүү дээ. Надад ч хэлэхийг хүсдэг олон зүйл байдаг, гэхдээ тэр болгоныг би үглээд яваад байж чадахгүй. Тиймээс өөрийгөө илэрхийлэх сонголт минь гэрэл зураг байсан. Надаас гарсан шүлэг болгон сайн биш гэдэг шиг надаас гарч байгаа зураг болгон хүнд таалагдах албагүй, би авсан зураг болгоноо хүнд үзүүлэх ч шаардлагагүй гэж боддог. 

_TJR9463.jpg

Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа

Гэрэл зургийг: Э.Тайчар

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд