Монголын бахархлыг өгүүлсэн бүтээлүүдийг кино театруудад үнэ төлбөргүй толилуулна


Монгол кино урлаг үүссэний 90 жилийн ойд зориулсан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Кино урлагийн зөвлөл “Монгол кино өдрүүд”-ийг энэ сарын 18–21-нд зохион байгуулж байна.
Энэ өдрүүдэд монгол хүний уламжлал, түүх, ахуй соёлыг өгүүлсэн бүтээлүүдийг Prime Cineplex, Синема Некст, Тэнгис кино театруудад олон нийтэд үнэ төлбөргүй толилуулах аж.
“7 бурхан харвадаггүй”, “Содура”, “The Woman”, “Маш нууц 2: Байтаг Богд” зэрэг үе үеийн төлөөлөл болсон кинонууд багтсан бөгөөд зорилго нь үндэсний кино урлагийг таниулах, хүүхэд залуучуудын соёлын оролцоог нэмэгдүүлэх, бахархлыг сэргээх явдал юм байна.
Иргэд, олон нийт та бүхнийг үндэсний кино урлагийг дэмжих, үзэгчдийн соёлын оролцоог нэмэгдүүлэх “Монгол кино өдрүүд”-ийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, үнэ төлбөргүй үзвэрийг сонирхохыг урьж байна.