Залуусын орон зай

Шилдэг их сургуулиуд зөвхөн онц сурдаг оюутан авдаггүй

Б.Амарзаяа2024.02.195 минут унших
Шилдэг их сургуулиуд зөвхөн онц сурдаг оюутан авдаггүй - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Шилдэг их сургуулиуд зөвхөн онц сурдаг оюутан авдаггүй

IELTS, SAT, TOEFL гэх мэт шалгалтын өндөр оноотой байлаа гээд топ их сургуулиудад шууд элсэн орно гэдэг нь үнэндээ өрөөсгөл ойлголт. Хэлний оноо гэдэг бол таныг тухайн сургуульд хичээлээ ойлгон, бусадтай харилцаж чадах эсэхийг л шалгаж буй явдал юм.

Нью-Йорк дахь боловсрол, коллежийн элсэлтийн зөвлөх үйлчилгээний шилдэг компани болох Command Education байгууллагын гүйцэтгэх захирал Christopher Rim хэлснээр:

Harvard, Cornell, Columbia, Yale гэх мэт IVY-ийн топ их сургуулиуд хүсэл эрмэлзэлтэй , нийгмийн оролцоо сайтай , дасан зохицох чадвартай, харилцааны өндөр чадвартай мөн хариуцлагатай  оюутнуудыг сонгон авдаг байна. Энэ 5 шалгуурыг дэлгэрэнгүй авч үзвэл:

Хүсэл эрмэлзэл

Хүсэл эрмэлзэл, тэмүүлэл гэдэг нь дан ганц үгээр илэрхийлэгддэг зүйл биш. Энэ нь тухайн элсэгчийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, бие даан судалсан мэдлэг, туршлагаар харагддаг зүйл юм.

Нийгмийн оролцоо

Та хичээлээс өөр зүйлс хийдэг үү? Тухайн сургуульд суралцах чиглэлийн дагуу олон нийтийн ажил эсвэл сайн дурын ажилд идэвх санаачилгатай оролцож тухайн байгаа орчиндоо нөлөөлж чадах эсэхийг чинь шалгана. Энэ нь таныг элсэн орох сургуульдаа хэрхэн нөлөөлж юуг авч, юуг өгч чадахыг харуулах болно. Нөгөө талаас таныг сурсан мэдсэнээ бусдадаа нээлттэйгээр хуваалцаж хамтдаа өсөж чадна гэдгийг харуулна.

Дасан зохицох чадвар

Та шинэ зүйлд хэр хурдан дасаж, бусдын арга эвийг олон, алдаа дутагдлаасаа суралцаж чаддаг эсэхийг харах шалгуур. Энэ нь таныг их сургуулийн амьдралд бэлэн эсэх, тэр тусмаа өөр орны соёлд дасан зохицож чадах эсэхийг харуулна. 

Харилцааны өндөр чадвар

Хичээлээ хийж, ном уншихын хажуугаар шинэ хүрээлэлд орж, шинэ хүмүүстэй танилцсанаар харилцаан дундаасаа олон шинэ мэдээллийг сонсож, номны агуулгад байхгүй мэдлэгийг ч олж авах боломжтой байдаг. Их сургуулиуд personal statement-ээс гадна recommendation letter буюу тодорхойлох захиа бичүүлдэг.  Энэ нь таны эсээндээ тусгасан агуулгууд үнэн эсэхийг харах зорилготой юм. 

Хариуцлага

Зохион байгуулалтын онцгой ур чадвартай, цагаа зөв төлөвлөж чаддаг оюутнуудыг их сургуулиуд өндрөөр үнэлдэг. Эдгээр оюутнууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж үр дүнтэй гүйцэтгэх, хичээлийн болон хичээлээс гадуурх үүрэг даалгаврыг тэнцвэржүүлэх, эцсийн хугацаанд нь тулгахгүйгээр даалгаврыг биелүүлдэг. Энэ чадвар нь хичээлийн дүнг ахиулах, урьдчилан төлөвлөх, багаар хийх төслүүдэд манлайлах чадвартай гэдгээ харуулдаг.

Таныг бусдаас ялгарахад туслах эдгээр ур чадваруудыг өөрийн эсээндээ тодотгож өгөх нь хүссэн сургуульдаа тэнцэх магадлалыг өсгөж байдаг. Энэ сэдвийн хүрээнд илүү өргөн цар хүрээ бүхий мэдээллийг TsoilogsoZ Spark контентоос хүлээн авч үзээрэй.

Ашигласан материал
5 High School Decisions That Can Increase Your Chances Of Admission To The Ivy League, Forbes Article.
What Are Ivy League Universities, Studyportals Article.
Нүүр зураг. Unsplash, Joshua Hoehne.
Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд