Залуусын орон зай

Gap Year: Илүү үр дүнтэй өнгөрүүлэх аргууд

Б.Амарзаяа2024.03.235 минут унших
Gap Year: Илүү үр дүнтэй өнгөрүүлэх аргууд - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Завсар жил буюу “gap year” авахыг хүмүүс үеийнхнээсээ хоцорч, цагаа алдаж байна гэж харах нь элбэг.

Гэвч энэ нь тухайн хүний хүчин чармайлттай шууд холбоотой асуудал юм. Улмаар уг нийтлэлийн хүрээнд завсар жилийн тухай дэлгэрэнгүй авч үзэн, хэрхэн энэ хугацааг үр өгөөжтэй өнгөрүүлэх талаар хамтдаа судалцгаая.

Тэгвэл завсарлага авсан хүмүүс хэр амжилттай суралцдаг вэ?

Завсар жил авсан оюутнуудын үр бүтээмжийн талаар Австрали, Их Британийн судлаачдын хамтарсан нэгэн судалгаа бий. Уг судалгаанд завсар жилийн талаар дараах баримтуудыг дурджээ:

  • Завсар жил авсан хүмүүсийн тоо, ахлах сургуулиас шууд их сургууль руу дэвшин суралцах хүмүүсийн тоотой ойртож иржээ.
  • Түүнчлэн завсар жил авах нь тухайн суралцагчийн сурлагын үр дүнд мэдэгдэхүйц дэвшил авчирдаг.
  • Нэн ялангуяа ахлах сургуулиа хангалттай оноотой төгсөж чадаагүй суралцагчдад завсар жил хамгийн үр нөлөөтэй байдаг аж.
  • Түүгээр ч зогсохгүй АНУ, Их Британи улсын жишээнээс үзвэл завсар жил авсан суралцагчдын дундаж оноо шууд элсэн орсон суралцагчдынхаас өндөр байх хандлагатай байв.

“Gap year” 1 жил үргэлжилнэ гэсэн дүрэм байхгүй.

Завсарлага авсан л бол энэ хугацаагаа утга учиртай өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал. “Gap year” заавал 1 жил үргэлжлэх ёстой юу гэвэл үгүй. Таны хүчин зүтгэлээс хамаараад энэ нь хэдэн сараар ч хэмжигдэх боломжтой бөгөөд нэг семестр эсвэл тэрнээс ч богино хугацааны завсарлага авч өөрийгөө хөгжүүлсэн тохиолдлууд цөөнгүй байдаг. 

GAP YEAR-ИЙГ ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ 4 АРГА

Хэрэв та хэзээ ч өөрт байгаагүй зүйлээ хүсэж байвал хэзээ ч өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хийхэд бэлэн бай - Томас Жефферсон

Өөртэйгөө танилцax - Аялах

Завсарлага авсан сурагчдын хамгийн нийтлэг зорилго нь аялах байдаг аж. Тухайлбал, Gap Year Association 2020 онд хийж гүйцэтгэсэн судалгаанд нийт завсар авсан сурагчдын 89% нь аялалд цаг зарцуулсан байна. Аяллаар дамжуулж бид олон янзын соёл, амьдралын хэв маягтай танилцдаг бөгөөд энэ нь бидний ертөнцийг харах өнцгийг тэлж, асуудлыг олон талаас харах чадвар суулгадаг. Залуусын хувьд хувиараа аялахаас гадна “Work&Travel” гэх мэт аялангаа ажиллаж мөнгө олох боломжтой хөтөлбөрүүдэд ч хамрагдаж болдог.

Ажлын байр post (1).jpg

Хүрээллээ тэлэх - Сайн дурын ажил

Мөн дээр дурдсан судалгаанд сурагчид завсар жилийнхээ хугацаанд сайн дурын ажил ихээр хийх нь ямар ач холбогдолтой болохыг тодорхойлжээ. Тухайлбал, судалгаанд хамрагсдын нийт 79 хувь нь ямар нэг сайн дурын ажилд оролцож байсан/байгаа гэсэн статистик гарчээ. Хараахан мэргэжлээ сонгож амжаагүй сурагчдын хувьд төрөл бүрийн сайн дурын ажил хийх нь өөрийнхөө хүсэл сонирхлыг тодорхойлоход томоохон тус болдог аж. Түүгээр ч зогсохгүй гадаадын их сургуулиудаас шаардах эсээндээ энэ талаараа дурдвал маш том давуу тал болдог.

Ажлын байр post (3).jpg

Туршлагажих - Дадлага хийх

Мэргэжлээ сонгосон ч түүндээ итгэлгүй байгаа сурагчдын хувьд тухайн салбартаа дадлага хийж туршлага хуримтлуулах, чанартай хүрээлэлтэй болоод зогсохгүй энэ миний онцлогт таарах мэргэжил мөн үү биш үү гэдгийг тодорхойлж болдог байна. Тиймээс та бүхэн сонирхож буй мэргэжлийнхээ дагуу дадлага хийгээрэй.

Ажлын байр post (2).jpg

Өөр орны хүмүүстэй найзлах - Шинэ хэл сурах

Гадаад хэлний мэдлэг нь таны анкет дээр маш том давуу тал байж болох бөгөөд өдөр бүр хичээллэхээс илүү шинэ хэл сурах арга юу вэ? Та ажиллаж байгаа, сайн дурын ажил хийж байгаа эсвэл амарч байгаа эсэхээс үл хамааран завсар жилээ гадаадад өнгөрөөх нь таны яриаг сайжруулж чадна.Та өөрийн сурах гэж буй хэлээр ярьдаг иргэдтэй сайн дурын ажил хийснээр хэлний чадвар тань сайжрах болно.

Ажлын байр post (4).jpg

Та завсар жил авсан хугацаандаа өөрийн төлөвлөсөн ажил, чадвар, хүссэн үр дүндээ хүрсэн бол завсар жил нь 1 эсвэл түүнээс илүү жил үргэлжлэхгүй байж болдог. 

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд цаг хугацаа шаардагддаг учраас хэзээ ч бүү бууж өг. Ямар ч байсан цаг хугацаа урсан өнгөрнө.  - Эрл Найтингейл

 Харин та завсар жилийнхээ хугацаагаа хэрхэн өнгөрүүлсэн бэ? Яаж өнгөрүүлбэл үр дүнтэй бүтээмжтэй gap year байх вэ? 

Ашигласан эх сурвалж:
Wondering What To Do In A Gap Year? Here’s How To Spend It, Forbes article.
Gap year statistics you wish you knew before, Letz Live article.
Gap year research and benefits, Gap Year Association article.
Stepping Off The Conveyor Belt: Gap Year Effects on the First Year College Experience
Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд