“The Mongolz”-ын Senzu “inactive” боллоо: “Inactive” гэдэг нь...


“The Mongolz” багийн тоглогч М.Азбаяр (Senzu) багийн бүрэлдэхүүнээс “inactive” буюу идэвхгүй тоглогчийн статуст шилжсэнийг албан ёсоор зарлалаа. Багийн мэдэгдэлд “Улирлын үлдсэн тэмцээнүүдэд stand-in буюу түр орлох тоглогч ашиглахаар болсон” хэмээн дурджээ. Юуны түрүүнд бид бүгд Senzu болон баг хамт олны шийдвэрийг хүндэлж буйгаа уг нийтлэлээр дамжуулж хэлмээр байна.
“Inactive” статус гэж юу вэ?
Inactive буюу идэвхгүй тоглогчийн статус нь тухайн тамирчин багийн үндсэн бүрэлдэхүүнд бүрэн хэмжээгээр оролцохоо түр зогсоосон гэсэн утгатай. Энэ нь дараах нөхцөлүүдийн аль нэгтэй холбоотой байдаг.
- Түр завсарлага авч буй: Хувийн шалтгаан, эрүүл мэнд, сэтгэлзүйн нөхцөл, эсвэл бэлтгэлийн үе шаттай холбоотойгоор тоглолтоос түр хугацаанд завсарлаж болно.
- Солилцоо, гэрээний хэлцэлд орсон: Тамирчин өөр баг руу шилжих эсвэл шинэ гэрээний талаар хэлэлцэж байгаа тохиолдолд мөн “inactive” статуст ордог.
- Багийн дотоод бодлого, гүйцэтгэлтэй холбоотой шийдвэр: Тоглогчийн тоглолтын хэлбэр, сахилга бат, эсвэл стратегийн өөрчлөлтөөс шалтгаалан багийн удирдлагын шийдвэрээр түр бүрэлдэхүүнээс гаргах тохиолдол бий.
Идэвхгүй тоглогчийн статус нь тухайн тамирчин багийн үндсэн тоглолтод оролцохгүй байгаа ч бүрэн хасагдаагүй, ирээдүйд дахин бүрэлдэхүүнд эргэн нэгдэх эсвэл өөр багт шилжих магадлалтайг илтгэдэг.
I’m clutch like SENZU
Senzu The MongolZ багт 2023 оны есдүгээр сарын 7-нд албан ёсоор нэгдэж байсан бөгөөд энэ хугацаанд багт үзүүлсэн түүний хувь нэмэр, гүйцэтгэл үзүүлэлттэй танилцъя.
| Ерөнхий мэдээлэл | Үзүүлэлт (Senzu) |
| Maps Played | 517 |
| Rounds Played | 11,796 |
| Total Kills | 8,624 |
| Total Deaths | 7,895 |
| K/D Ratio | 1.09 |
| Rating 2.0 | 1.14 |
Хэдийгээр Senzu одоо идэвхгүй тоглогч болсон ч түүний багт оруулсан хувь нэмэр, Rokit Bay-ийн дуунд дурдсанаар чухал мөчид гаргасан clutch гүйцэтгэлүүд нь мартагдашгүй бөгөөд түүний туршлага, тоглолтын ур чадвар үргэлж өсөн дэвших билээ. Мэдээж энэ бол огтхон ч уг спортоос гарч байгаа гэсэн үг биш, мөн багаас бүрэн гарлаа ч гэсэн үг биш бөгөөд цаашид шинэ боломжууд үргэлжилсээр байна. Харин бидэнд Senzu-г түр орлох тоглогч хэн бэ гэсэн асуулт үлдлээ.