Ori Winter Park: Хүүхдэд зориулсан өвлийн парк энэ сарын 27-ноос нээгдэнэ
Posted•2025.12.22•2 минут унших


2025 оны арван хоёрдугаар сарын 27-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд хүүхэд багачуудын хамгийн том өвлийн парк Ori Winter Park үүдээ нээх гэж байна. Тус парк нь нас насанд тохирсон тоглоом, үзвэр, сургалт, тайзны хөтөлбөр бүхий олон бүсээс бүрдэх юм.
Парк дотор Magical (2-8 нас), Science (9-12 нас), Tech (13-16 нас), Entertainment, Physical (13+) бүсүүд ажиллах бөгөөд VR тоглоом, дрон сургалт, цирк, хүүхдийн дуучид, өвлийн өвгөн, биеийн тэсвэр шалгах чаллэнжууд зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа багтжээ.
Мөн гэр бүлээрээ үзэх боломжтой Grinch кино театр, Voice Kids караоке, Food Court ажиллах юм байна.
- 16 хүртэлх насны хүүхэд тасалбартай, нэг хүүхдийг дагалдах 1 асран хамгаалагч үнэгүй
- Нэмэлт асран хамгаалагч 20,000₮
- Тасалбар буцаах, солих боломжгүй (зохион байгуулагчийн шалтгаанаас бусад тохиолдолд)
Эх сурвалж: Ori Studios