🎻Оркестр найруулгын тансаг удирдлага дор өөрсдийн хөгжмийн зэмсгийн тансаг яруу дуугаралтыг хоршуулан үзэгч түмэнд хүргэх сонгодог урлаг.
🥁Аялгуу бүр нь хоршил тэмцэл, үзэл баримтлал, өнгө төрхийг өгүүлж авиа бүр нь хөгжмийн чавхдас, даралтаас эхлээд чихэнд хүртэл хэдэн янзаар уянгалах жазз хөгжим.
❓Тэгвэл бизнесийн салбарыг бид энэ хоёр хөгжмийн төрөлтэй харьцуулж ойлгож болно. Яаж гэдгийг уг нийтлэлээс уншицгаая.
Грек хэлний “бүжгийн талбай” гэх утгатай “Оркестр” гэдэг үг нь олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглох хөгжимчдийн бүлэг тэдний хоршил найруулгыг хэлдэг. Маш олон төрлийн оркестр найруулга бий. Та бидний мэдэхээр тайз, үзэгч хоёрын дунд удирдаачийн саваа /baton/ барьж зогсох эрхэм, урьдчилан бэлтгэсэн суудалд суун хөгжмийн зэвсэг бүрээрээ ялгаран хэзээ тоглохоо хүлээх хөгжимчдийн бүрэлдэхүүнээр төсөөлж болох юм.
Хөгжимчдийн ур чадвар, удирдаачийн нарийн удирдлага дор эгшиглэх урлагийн бүтээл болсон үзүүлбэр нь бизнесийн ертөнцөд хэрхэн нүдэнд үл анзаарагдах байдлаар илэрч байдагтай танилцъя.
🔻Бизнесийн оркестр нь байгууллагын ажлын зохион байгуулалт урсгал, бүтцийг удирдан чиглүүлдэг стратеги юм. Бүх л төрлийн хөгжмийн зэмсгүүдийг /алба хэлтэс, хүмүүс гэх мэт/ нарийн төвөгтэй хөгжмийн зохиолтой уялдуулан удирдаж тансаг яруу уран бүтээлийг төрүүлэх хэрэгсэл гэж хэлж болно.
❗“Хэрэглэгчдэд үнэ цэн хүргэхийн төлөө олон тусдаа үүрэг, функц бүхий нэгж, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхой зорилго, стратегийн дагуу уялдуулан зохион байгуулах үйл явцыг хэлнэ.”
Хэмжиж чадвал удирдаж чадна гэдэгчлэн аливаа ажлыг эхлэхээс нь дуусах хүртэл, цаашлаад ямар зүйлстэй холбогдон хэрэглэгчдэд үнэ цэн хүргэхийг харж чаддаг байх нь удирдаач /удирдагч/ хүний гол мөн чанар юм.
Оркестрын удирдаач нь хэмнэл болоод хугацааг харгалзан бусдадаа урьдчилан бэлтгэсэн чиглэлийг өгдөг. Гэхдээ энэ шууд тушаан заах гэхээс илүүтэй хэзээ гэдгийг чиглүүлж, үйлдлийг эхлүүлэх дохиог өгдөгт менежментийн ухаан шингэж буй.
❔Бизнес дэх найрал хөгжмийн "Оркестр" хэрхэн харагддаг вэ?
|
|
|
|
|
|
Удирдаач нэг цэгээс бүгдийг хараандаа байлгаж хэнд ямар давуу тал сул байгааг дүгнэн нэгтгэх чиглүүлэх үүрэгтэй. Удирдлагад байгаа хүмүүс зөвхөн урдхаа харж өөр өөрсдийн чаддаг зүйлээ хийж байхад удирдаач тэднээс хэдэн нүүдлийн цаад талыг харж байх хэрэгтэй. Энэхүү ойлголт нь голдуу дижитал шилжилт дээр хэрэглэдэг ч одоо үед бүх л системийн түвшинд хэрэглэх боломжтой. Бизнесийн байгууллагууд, экосистем бүрдүүлэгчид, класстер бий болгогч цаашлаад улс удирдахад ч хэрэгтэй юм шиг.
🔻Бизнесийн автоматжуулалт нь хувь хүний ажлыг хөнгөвчилж хурдасгадаг бол оркестр нь бүх л ажлын урсгал хоорондын уялдаанд анхаардаг.
Жазз хөгжим нь өнгө аяс, хэмнэл дуугаралт, найруулгаараа тогтсон хэв маягт баригдахгүйгээр шинэ уур амьсгалыг бий болгодог урсгал юм. Яг л стартап шиг. 🤔
Жазз хөгжмийг өөрөөр импровизацийн тоглолт гэж нэрлэдэг ба хэд хэдэн хөгжмийн урсгал, үндэсний уламжлалын хосолмол байдал нь бизнесийн ертөнц тэр дундаа стартапуудын (эхлээд удаагүй байгаа инновацлаг, цөөн бүрэлдэхүүнтэй бизнес) ажиллах арга барилтай дөхөм байж болох юм. |
❔Бизнес дэх жазз урсгал нь хэрхэн ажиглагддаг вэ?
|
|
|
|
|
Багийн бүх гишүүд хамгийн сайнаараа хичээж нэг нь үйлдэл хийх үед бусад нь дэмжих ухаан гэж бас хэлж болох юм. Бүгд угийн өөрсдийн импровизациараа багаа хөглөж байж л мөрөөдлийн баг бий болно. Хэн нэгэн л орхигдох аваас уран бүтээл үзэгчдэд зорилгоо хүргэх боломжгүй болно шүү дээ.
Дээрх хөгжмийн урсгалууд нь биднээс өмнө байж л байсан цаашид байсаар ч байна. Бизнесийн ертөнцөд ч мөн адил. Гагцхүү хэлбэр нь өөрчлөгдөн илүү дэвшилттэй болно. Бидэнд бизнесийн талаарх ойлголтын маш энгийнээр мөн ой санамжид хялбар дүрслэгдэж үлдэх биз ээ.
Бүх бизнесүүд эхлэхдээ магадгүй жазз хөгжимчид шиг тал талаасаа нэгдэн нийлж өвөрмөц содон шийдлийг боловсруулан зах зээлд гаргадаг. Гэвч зах зээл нь байнга өөрчлөгдөж байдаг амьд организм учраас бизнес хувьсаж дэвшихийн тулд оркестр найруулгатай ажиллах нь зүйтэй юм болов уу?
/Жазз урсгалаараа ч олон жил оршин тогтнож буй бизнесүүд цөөнгүй/
Дээрх хөгжмийн урсгалыг хооронд жишвэл тодорхой болон тодорхойгүй байдал зааглана.
Харин СТАРТАП хэзээ КОМПАНИ болдог вэ? гэдгийн хариулт нь “Бүх зүйлс тодорхой болох үед” гэж хариулж болох юм.
Дээрх нийтлэлийг уншаад та өөрийн өнцөг санаа бодлоо нээлттэй илэрхийлэх боломжтой шүү.
#Reels are overrated. #Conversation wins #long is not long #less is more
Гэрэл зургийг: Ц.Бат-Оргил