Залуусын орон зай

Кока Колагийн сурталчилгаанаас хойш хүмүүс Санта Клаусыг улаан хувцас өмсдөг гэж боддог болжээ

Д.Жавхлан2025.12.123 минут унших
Кока Колагийн сурталчилгаанаас хойш хүмүүс Санта Клаусыг улаан хувцас өмсдөг гэж боддог болжээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Зураач Томас Наст (Thomas Nast) Иргэний дайны үед буюу 1862 онд Harper's Weekly сэтгүүлд Элф шиг жижигхэн биетэй, Холбооны армийн дэмжигч дүрээр дүрсэлсэн анхны Санта Клаусыг зурж байжээ.

Үүний дараа 1931 онд Кока Кола компани өөрийн зул сарын зар сурталчилгааг алдартай сэтгүүлүүдэд байршуулахаар АНУ-ын зураач Хэддон Сандблом (Haddon Sundblom)-той хамтран энгийн нэгэн Сантагийн хувцас өмссөн хүн зурахаас илүү жинхэнэ Сантагийн төрхийг бүтээхээр ажилласан байна. Ийнхүү 1931 онд Кока Колагийн бүтээсэн Санта Клаус, The Saturday Evening Post сэтгүүлд анх удаа нийтлэгдэж, National Geographic, The New Yorker зэрэг томоохон хэвлэлүүдэд тогтмол гарч эхэлж. Ингэхдээ Кока Кола компани улаан өнгийг өөрсдийн илэрхийлэл болгож Санта Клаусын хувцсанд шингээж өгсөн байдаг. Үүнээс хойш олон нийт өвлийн өвгөн улаан хувцастай, махлагдуу биетэй, цагаан сахалтай, зөөлөн төрхтэй хэмээх нийтлэг ойлголттой болсон байна. 

Хэдий Хэддон Сандблом, Санта Клаусыг улаан хувцастай зурсан ч үүнээс өмнө Томас Наст, анхны Сантагийн хар бор өнгийн нөмрөгийг улаан болгож өөрчилсөн байдаг аж. Тиймээс “Санта Клаус улаан хувцас өмсдөг гэх ойлголт нь зөвхөн Кока-Колагийн сурталчилгаанаас болоогүй” хэмээн тайлбарлажээ.

1931-1964 он хүртэл Хэддон Сандбломын зурсан Сантагийн зургууд тухайн үеийн сонин сэтгүүл, самбар, постер, цаг тооны бичиг болон чихмэл тоглоом дээр хүртэл гарсан бөгөөд одоо эртний ховор олдворуудын нэгээр нэрлэгдээд буй.

Ийнхүү бидний сайн мэдэх Санта Клаус бүтэж, Кока Кола компани зураач Хэддон Сандбломын зурсан Санта дээр тулгуурлан олон жилийн турш Санта Клаусын дүрийг хөгжүүлсээр байна. Эдгээр зураг нь Кока Кола компанийн архивын хамгийн үнэтэй цуглуулгад багтдаг бөгөөд одоо Парисын Луврын музей, Торонто хотын “Royal Ontario” музей, Чикаго хотын “Museum of Science and Industry”, Токиогийн “Isetan”, Стокгольм хотын NK зэрэг дэлхийн алдартай музейнүүдэд хадгалагддаг бөгөөд Атланта хотын “World of Coca-Cola” төвийн нээлттэй үзмэрүүдийн нэг юм.

Эх сурвалж: Coca Cola Company 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд