Судалгаа: Gen Z нарын хувьд ажилтай байх нь ажилгүй байхаас илүү стресстэй байна


Сүүлийн үед залуусын дунд хийгдсэн судалгаануудын дүн Gen Z буюу 25-аас доош насныхны хувьд ажилтай байх нь сэтгэлзүйн хувьд ажилгүй байхаас ялгаагүй, зарим тохиолдолд бүр илүү хүнд болж байгааг харуулсан байна.
National Bureau of Economic Research-ийн энэ оны долоодугаар сард нийтэлсэн ажлын баримтад дурдсанаар, сүүлийн арван жилийн хугацаанд залуу ажилтнуудын сэтгэл зүйн цөхрөл тогтмол өссөн бөгөөд 2023–2024 оноос эхлэн 25-аас доош насныхны сэтгэл ханамж ажилгүй хүмүүсийн түвшинд хүрсэн нь анх удаа бүртгэгджээ.
Түүнчлэн Conference Board-ын судалгаагаар 2023 онд 25-аас доош насныхны ажлын сэтгэл ханамж 55-аас дээш насныхнаас доогуур байжээ. Харин бусад насны бүлгүүдийн хувьд энэ үзүүлэлт өссөн дүнтэй гарсан байна.
Залуу ажилтнуудын дунд ажлын орчин илүү хяналттай, менторшип багатай, нэг хүнд ноогдох ачаалал өндөр болсон нь сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлж буйг судлаачид онцолжээ. Үүнээс үүдэн зарим залуус уламжлалт корпорацын ажлын орчны оронд фриланс, жижиг бизнес, эсвэл уян хатан хэлбэрийг сонгох хандлага нэмэгдэж байна.
Судлаачдын зүгээс залуу үеийг “залхуу” хэмээн шүүмжлэхээс илүүтэйгээр ажлын чанар, харилцаа, оролцоо зэргийг хэрэн зохицуулах тал дээр анхаарах шаардлагатайг онцолжээ. Учир нь хөдөлмөрийн зах зээлд шинэ үеийн ажилтнууд үлдэх эсэх нь ирээдүйн эдийн засаг, байгууллагын тогтвортой байдалтай шууд холбоотой юм.
Эх сурвалж: New York Times