Богд банк, ЦойлогсоZ залуусын комьюнити, ICER санхүүгийн боловсрол олгох байгууллага хамтран залуу таны санхүүгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн тухай А-Я хүртэл, анхан шатнаас гүнзгий шат хүртэлх хамгийн хэрэгцээтэй мэдэгдэхүүнүүдийг 20 агуулгад багтаан цуврал контент болгон хүргэж байгаа билээ. Та “Compass Card”-ын хэрэглэгч болсноор энэхүү цувралын хамгийн чухал агуулгыг, экспертүүдийн зөвлөгөө, шууд ашиглаж болохуйц санхүүгийн темплейтүүдийн хамтаар 7 хоног бүр и-мэйлээрээ хүлээн авах бөгөөд сонирхолтой аргаар санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэн сертификат эзэмших боломжтой. ЭНД ДАРЖ картаа үнэ төлбөргүй захиалаарай!
Санхүүг тань өөр түвшинд аваачих энэхүү цувралын өмнөх нийтлэлийн хүрээнд бид татварын тухай суурь ойлголттой болсон тул өнөөдөр хамтдаа нийтлэг татварыг хэрхэн тооцдог талаар мэдэж авцгаая.
Бидний мэдэж байгаачлан ХХОАТ-ын хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн, үйл ажиллагааны, хөрөнгийн, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний болон бусад орлогод татвар ногдуулдаг.
Юун түрүүнд хөдөлмөр эрхлэлтэд ногдуулах татварын талаар авч үзье. Татварын ямар үе шатуудыг дамжиж цалин хөлс бидний гарт ирдэг бол? Олговол зохих цалин хөлснөөс 11.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, үлдсэн дүнгийн 10 хувиар хувь хүний орлогын албан татвар авдаг. Мөн таны авч буй цалингийн хэмжээнээс шалтгаалан ХХОАТ-ын хөнгөлөлт үзүүлсэнээр гарт олговол зохих цалингийн хэмжээ гарч ирдэг байх нь. Жишээ компанийн ажилчдын сарын цалинг тооцоолъё🗓️
👨💼Үйл ажиллагааны орлого гэдэгт хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлогыг хамруулна.
📈Хөрөнгийн орлого гэдэг нь хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого, хүүгийн орлого, үнэт цаас эзэмшсэнээс олсон орлогыг хэлнэ. Жишээлбэл, Бат АПУ ХК-ний хувьцааг 2023 оны 1 сард худалдан авч, оны сүүлээр ногдол ашиг авахаар болжээ. Энэ нөхцөлд Бат 3.000.000 -ийн ногдол ашиг авах байснаас ХХОАТ-ийн 10 хувийг суутгуулж, 2.700.000 гар дээрээ авчээ.
🏦Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод 2 хувиар татвар төлнө. Жишээлбэл, Бат орон сууцаа 70 сая төгрөгөөр борлуулсан тохиолдолд 1.400.000 төгрөгийг ХХОАТ-д төлнө гэсэн үг юм.
👩🎨Бусад орлогод урлаг, спортын тэмцээний шагнал, бооцоот тоглоом, хонжворт сугалааны орлогыг багтаана. Тэмцээнд амжилттай оролцож шагнал авсан тохиолдолд 5 хувь, эд мөнгөний хонжворт сугалаа хожсон тохиолдолд хамгийн өндөр хувиар буюу 40 хувийн татвар төлнө.
НӨАТ нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат бүрт тооцдог татварын төрөл бөгөөд үйлдвэрлэгчид бус хэрэглэгчдэд ногдуулдгаараа онцлог. Тиймээс НӨАТ-ын хувь хэмжээг оновчтой тогтоож, хэрэглэгчдэд татварын дарамт үүсгэхгүй байх нь хамгийн чухал.
Аж ахуй нэгжийн борлуулалтын орлого 50 саяас давсан тохиолдолд НӨАТ төлөгч болдог. НӨАТ төлөгч болсноор худалдан авалтын 10 хувиар НӨАТ-ын буцаан олголт авдаг. Харин хэрэглэгчийн зүгээс худалдан авалтынхаа 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 20 хувиар НӨАТ-ын буцаан олголт авна.
Компанийн ашгийн татварын төрөл бөгөөд ААН-н хуульд зааснаар татвар ногдох орлогоос татвар ногдох зарлагыг хасаж, татварын суурийг тодорхойлдог. Татварын сууриас дараах хувь хэмжээгээр татвар ногдуулдаг байна.
Илүү ойлгомжтой болгох үүднээс нэгэн жишээтэй танилцая. Тухайлбал, Дорж жилийн 15 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой, 4 тэрбум төгрөгийн хасагдах зарлагатай хивсний үйлдвэрлэл явуулдаг компанийн нягтлан бодогч. Тэрээр оны сүүлд орлогын татварт төлөх дүнгээ дараах байдлаар тооцоолжээ👨💻
Татварт ногдох суурь = 15 тэрбум - 4 тэрбум = 9 тэрбум
Төлөх татварын дүн = 6 тэрбум ×10% + 3 тэрбум×25% = 1 тэрбум 350 сая
Дээрх томьёог харгалзан үзвээс эхлээд бид татвар ногдох орлого ба зардлыг ойлгох нь чухал🤔 Албан татвар ногдох орлогод үйл ажиллагааны буюу компани үндсэн үйл ажиллагаа явуулан түүнээс олсон ашиг. Хөрөнгийн буюу компани ашиглахгүй байгаа хөрөнгөө эргэлдүүлж, аль эсвэл илүү их ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн орлого. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого буюу компани өөрийн эзэмшилд байгаа хөрөнгөө борлуулж, түүнээс олсон орлого. Бусад орлого буюу хонжворт сугалаа, гадаад вальютын ханшийн зөрүү, даатгалын нөхөн төлбөрийн зөрүү зэрэг орлогын төрлүүдэд албан татвар ногдуулдаг байна.
Харин зарим орлогод татварын хөнгөлөлт үзүүлдэг. Жишээлбэл, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж борлуулсан орлогод татварын 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Мөн байгальд ээлтэй тоног төхөөрөмж борлуулсан, 25-аас дээш ажилчидтай ААН-ийн гуравны хоёр буюу түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж буй тохиолдолд гэх мэт олон тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг. Энэ нь улс орны татварын бодлоготой холбоотой байдаг.