Залуусын орон зай

“The Mongolz” багийн "шинэ" бөгөөд "хуучин" гишүүн Controlez-ын талаар баримтууд

Б.Намуун2025.11.032 минут унших
“The Mongolz” багийн "шинэ" бөгөөд "хуучин" гишүүн Controlez-ын талаар баримтууд

БНХАУ-ын Чэндү хотод болж буй “IEM Chengdu 2025” тэмцээнд The Mongolz баг шинэ бүрэлдэхүүнтэй оролцож байна. Багийн тоглогч Senzu “inactive” статуст шилжсэн тул “Chinggis Warriors” багийн тоглогч Б.Өнөдэлгэр буюу Controlez 2025 оныг дуустал гэрээ байгуулан тоглож байгаа юм.  

Controlez гэж хэн бэ? 

Б.Өнөдэлгэр (Controlez) нь 28 настай бөгөөд The MongolZ багт “stand-in” төлөвөөр тоглож буй тамирчин. Сониноос Controlez 2017 онд “The Mongolz” багт тоглож байсныг мэдэх үү? Ингээд түүний талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэе. 

Түүний харьяалагдаж байсан багууд: 

  • 2017 оны 10-11 дүгээр сард “Mogul”  
  • 2017 оны 11-12 дугаар сард “The MongolZ”  
  • 2020 оны 2-3 дугаар сард “Checkmate”  
  • 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сард “RAVT”  
  • 2024 оны 8-11 дүгээр сард “Nomads”
  • 2024 оны 11 дүгээр сараас одоог хүртэл “Chingis Warriors” багт тоглож байсан юм. 

“Controlez”-ын тоглолтын онцлог 

  • Байрлал: Rifler (үндсэн буу – AK-47, M4. Mid-round support болон entry үүрэг гүйцэтгэдэг)
  • Entry fragger (эхний мөрөнд шууд дайрдаг тоглогч) биш, гэхдээ эхний мөрөнд орж, “trade kill” буюу багийнхаа тоглолтыг дэмжиж, хамтрагчийн алдааг нөхөх үүрэг гүйцэтгэдэг.
  • HLTV болон CS2 шинжээчид түүнийг тоглолтод тогтвортой rifler гэж үнэлдэг. Тоглолт бүрд найдвартай, тогтвортой байрлалд байж, багийнхаа бууны хүчийг нэмдэг аж.
  • Түүний Headshot хувь ~49% бөгөөд энэ нь rifle ашигладаг тоглогчдын дундаж үзүүлэлтээс сайн гэж тооцогддог, буудлагын нарийвчлал өндөртэй тоглогч гэдгийг харуулж буй юм. 

Тэгэхээр энэхүү туршлагатай тамирчин маань “IEM Chengdu 2025”, “BLAST Rivals Fall 2025”, “StarLadder Budapest Major 2025” гэсэн гурван тэмцээнд The Mongolz багийн бүрэлдэхүүнд багтаж оролцох ажээ. Багийн шинэ гишүүнд амжилт хүсье! 

Холбоотой нийтлэлүүд