Залуусын орон зай

Ирээдүйг чинь тодорхойлох ур чадварууд

Б.Амарзаяа2024.04.044 минут унших
Ирээдүйг чинь тодорхойлох ур чадварууд	 - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Ирээдүй = бидний өнгөрсөн + одоо. Өнөөдөр бид боловсрол хөгжилдөө хэдий чинээ анхаарна, төдий чинээ ирээдүйн амжилт дэнслэгддэг жамтай. Технологийн хурдацтай дэвшил, аж үйлдвэрийн хувьсгал явагдаж буй энэ үед сургууль төгслөө гээд сурч дууссан гэх ойлголт байхаа больсон. Дэлхийн өнцөг булан бүрд хүн бүр насан туршийн боловсролыг чухалчилж авч үзэж байгаа. Энэ энгийн томьёог бид бүгд л мэддэг мөртлөө хаанаас нь яаж эхлэх ёстойгоо мэддэггүй. Та хувь хүний ур чадварыг хатуу болон зөөлөн гэж хуваадаг тухай олон удаа сонсож байсан байх. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд уг хоёр ур чадварын талаар дэлгэрэнгүй ярилцаж, таны ирээдүйн карьер, амьдралд ямар нөлөөтэй болохыг эргэцүүлцгээе.

Soft skill буюу зөөлөн ур чадвар гэдэг нь ажил, амьдрал дээр таныг хөгжих, үр бүтээлтэй байхад туслах хувийн зан чанарууд буюу бүтээлч сэтгэлгээ,  шийдвэр гаргах, манлайлах мөн багаар ажиллах болон харилцааны ур чадваруудыг дурдаж болно. ЦойлогсоZ залуусын нэгдлээс манай орны Z үеийн залуусын тухай судалгаанд залуус дээр дурдсан 5 чадварыг заавал эзэмших ёстой гэж үздэг аж. 

Харин hard skill буюу хатуу ур чадвар нь сургалт, дадлагаар эзэмшдэг техникийн чадвар, мэдлэг юм. Монгол залуусын хувьд технологийн чадвар, гадаад хэл, санхүүгийн боловсрол, бизнесийн мэдлэг, шинжилгээ судалгаа хийх чадвар зэргийг хамгийн чухалд тооцдог ажээ.

ЗӨӨЛӨН УР ЧАДВАР

Цагийн менежмент

DSC08596.jpg

Цагийн менежментийн ур чадвар нь коллежид болон ажиллах хүчний аль алинд нь чухал юм. Цагийн менежмент гэдэг нь цагаа үр дүнтэй ашиглахын тулд даалгавраа хувааж, эрэмбэлж сурахыг хэлнэ. Үүнийг сурах нь чухал бөгөөд ингэснээр та стрессгүйгээр бүх зүйлийг хийх цаг гаргаж чадна. Хуанли эсвэл өдөр тутмын төлөвлөгч ашиглах, сануулагч, сэрүүлэг тохируулах зэрэг нь таны цагийг удирдахад тусална.

2. Мөнгөний менежмент ба санхүүгийн мэдлэг

DSC08727.jpg

Санхүүгийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон энэ цаг үед ахлах сургуулийн сурагчид ч санхүүгийн харилцаанд оролцож эхэлсэн. Улмаар санхүүгийн мэдлэг, боловсролыг түгээх явдал асар чухал болсон бөгөөд төсвөө удирдах, орлого зарлагаа хянах зэрэг нь хувь хүний хөгжилд хамгийн нөлөөтэй мэдлэгүүдийн нэг болжээ.

3. Харилцааны болон нийгмийн ур чадвар

DSC08691.jpg

Зөөлөн хүчний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болох харилцааны ур чадвар нь зөвхөн өөрийнхөө санааг бусдад ойлгомжтой илэрхийлэх явдлаар хязгаарлагдахгүй ба бусдыг сонсох, бусдыг ойлгох, мэдээллийг дамжуулах зэрэг асар олон зүйлсийг дотроо багтаадаг. Хувийн амьдрал дээр хүн хоорондын харилцаа тогтоох, асуудал үл ойлголцлыг шийдвэрлэх зэрэг зүйл дээр хамгийн тод илэрнэ. Харин ажлын байран дээр багаар ажиллах, нетворкинг хийх, тодорхой бүлэгт харьяалагдах гэх мэтчилэн ажлын үр бүтээмжтэй шууд холбоотой ур чадвар юм.

ХАТУУ УР ЧАДВАР

1. Бичиг цаасны ур чадвар

DSC08663.jpg

Оффисын ямар ч албан тушаалтанд албан бичиг боловсруулах, санаагаа бичгээр илэрхийлэх ур чадвар асар чухал.

2. Дижитал ур чадвар

image 2030.jpg

Оффис, ажлын байран дээр шаардлагатай анхан шатны компьютерын мэдлэгийг дурдаж болно. MS Office, Google Drive, график дизайны хэрэгслүүдийг ашиглах чадвартай байх нь бүх л салбарын ажлын салшгүй нэгэн хэсэг болсон.

3. Хэлний чадвар

DSC08655.jpg

Хэрэв танай компани гадаадад байгаа компаниуд болон хэрэглэгчидтэй хамтран ажилладаг бол компанийн хэн нэгэн өөр хэлээр ярих шаардлагатай болно. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд тохиолддог түгээмэл үзэгдэл аж. Компани дахь соёлын ялгааг ойлгон өөр хэлээр ярьж, өөр өөр соёл иргэншилтэй бусад хүмүүстэй хэрхэн хамтран ажиллах талаар суралцаж чадвал ажил илүү хурдан бүтэх бөгөөд баг нь илүү олон талт байдалтайгаар илүү шинэлэг болно.

4. Манлайлах, зөвлөх ур чадвар

DSC08673.jpg

Манлайлал гэдэг нь бусдад нөлөөлөх чадвар бөгөөд хүн бүрд байгууллага, бүлгийн өмнө тавигдсан зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл төрүүлэх урлаг юм. Манлайлал нь тусч байх, сэтгэл зүй нь тогтвортой байх, зөв сэтгэлтэй, санаачилгатай байдал хариуцлагыг шаарддаг. Манлайлах ур чадвартай залуу ажилчдыг ихэвчлэн зөвлөхөөр дууддаг эсвэл тэдэнд туслах зөвлөгч томилдог. Үргэлжлүүлэн суралцах, хөгжүүлэх нь дадлагажигчдыг идэвхтэй байлгаад зогсохгүй бүтээмжид нь цэвэр эерэг нөлөө үзүүлдэг.

Хэрэв та бусдыг илүү ихийг мөрөөдөх, илүү ихийг сурч илүү ихийг хийхэд нөлөөлж байвал чадаж байвал та манлайлагч мөн юм.  -John Quincy Adams

Аливаа ажил мэргэжлээр хөгжихийн тулд хувь хүмүүс хатуу болон зөөлөн ур чадварын тэнцвэртэй байдлыг барих нь зөв ажээ. Энэхүү тэнцвэр нь тэдэнд техникийн мэдлэгээ үр дүнтэй ашиглах, ажлын байрны манлайлал, хамтын ажиллагааны нарийн төвөгтэй байдлыг даван туулах боломжийг олгодог. Тасралтгүй суралцах, өөрийгөө эргэцүүлэн бодох нь хувийн болон мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд бие биеэ хэрхэн нөхөж чадах талаар анхаарч, хоёр төрлийн ур чадварыг хөгжүүлэх, сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Таны өнгөрсөнд үйлдсэн олонлог бол та Нэр төрөө эрхэмлэх, карьераа хэрхэн зөв тодорхойлох талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл TsoilogsoZ Spark контентыг санал болгож байна!
 

Ашигласан эх сурвалж:
Communication skills, Skills You Need
Hard Skills and Soft Skills as a Result of Industrial Practices and Their Impact on Graduates Job Performance, Yatti Sugiarti, 2021.
15 Hard and Soft Skills High Schoolers Will Need in the Future, Family education.
Top 10 soft skills you need to improve your career, Udemy.
Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд