Залуусын орон зай

Сайн төсөл бичих нь...

TsoilogsoZ2024.04.036 минут унших
Сайн төсөл бичих нь... - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

❓Төсөл бичих амархан уу? Нийгмийн асуудлыг ажиглаад, шийдлийг нь төсөөлж чадаж байгаа бол хэн ч төсөл бичиж чадна. ГЭХДЭЭ! Сайн төсөл бичнэ гэдэг шал өөр асуудал! Тэгвэл ТЭСО Группээс жил бүр зохион байгуулдаг “Spark Day 2023” төслийн уралдааны оролцогч Б.Пүрэвсүрэн өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцлаа. Тэрээр “NUM” багийн гишүүний хувиар өнгөрсөн жил уг тэмцээнд хуучин хувцсыг дахин боловсруулж, барилгын дулаалга хийх “Reclothes” төслөөр оролцон тэргүүн байр эзэлж байв.

🔑Асуудал бол хаалттай хаалга, бизнес төсөл онгойлгох түлхүүр нь

DSC05534.JPG

Нэгэнт л төсөл бичиж байгаа хойно нийгэмдээ хэрэгтэй зүйлийг барьж авч хийх нь зөв байх. Асуудал бол “хаалттай хаалга”, бизнес төсөл тэр хаалгыг онгойлгох түлхүүр гэж би хардаг. Нэгэнт л асуудал байгаагийнх түүний шийдлийг олохоор тэмүүлж, сэтгэл гаргаж ажиллах нь чухал гэж бодож байна. Цөөн үгээр бодитой асуудлыг олж харах, түүнийг шийдэх гэсэн зорилго тэмүүлэл л сайн төслийг бий болгодог.

⚽“Багийн тоглолт”

DSC05393.JPG

Манай баг бүтцийн хувьд хоёр давуу талтай байсан.

Нэгдүгээрт, хоёр гишүүнтэй байв. Цөөн гишүүнтэй байснаар олон янзын санааолон янзын шийдэл гарч ирэх, хүлээлт зөрөх зэрэг асуудал харьцангуй бага гардаг байсан. Мэдээж багийн гишүүдийн тоо олон байх тусам тэр бүх хүнийг зангидаж барих хэцүү байх. Бидний хувьд дундаа л бүх зүйлээ тогтчихвол ажил ямар ч саадгүй урагшилдаг байсан.

Хоёрдугаарт, бид хоёр хоёулаа ИНТРОВЕРТ буюу илүү дотогшоо төрлийн хүмүүс. Хэн хэн нь өөрийнхөөрөө зүтгээд байхгүй учир илүү хүлээцтэй, бие биеийгээ сонсож санааг нь дэмжих боломжтой болсон хэрэг. 

🔬Төслийн амжилт = Судалгаа

DSC05370.JPG

Тэр төсөл хэр үр дүнтэй, амжилттай байх нь цэвэр судалгаанаас хамаарна. Манай багийн хувьд энэ төсөл үнэхээр бодитоор хэрэгжих боломжтой юу гэсэн асуултаас эхлээд тоног төхөөрөмж, татвар, ажиллах хүчин, тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг хүртэл тооцож судалсан. Бүх л эрсдэл, боломжит нөхцөл байдлыг тооцож судалж байж төслөө эхлүүлсэн. Угтаа шинэ санаа гэж байдаггүй, бүх л санаа бяцхан өөрчлөлтүүд ороод давтагдаж байгаа. Ийм үед илүү хүчин чармайлт гаргаж, төсөлдөө илүү сэтгэл гаргах нь хамгаас чухал.

👨‍💼👩‍💼"SPARK DAY" менторуудын нөлөө

DSC05410.JPG

Манай багийн хувьд их сургуулийн багш маань бидний зөвлөхөөр ажилласан. Түүнээс гадна "Spark Day" уралдааны зөвлөх, менторууд ч гэсэн бидэнд зааж, сургаж байсан. Жишээ нь бид хуучин хувцсыг дахин боловсруулж барилгын дулаалга, гоёлын болон дуу тусгаарлах хавтан, хивсэнцэр, эсвэл шинэ хувцас хийх гээд маш олон сонголт дунд төөрч явахад менторын зүгээс нэг зүйлийг хэлж байсан: “Орчин үед хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа ч хуучин хувцсаар хийсэн гоёл чимэглэлийг гэртээ тавихаас дургүйцэх хүн олон байгаа. Иймд нүдэнд ил харагдахгүй барилгын дулаалга хийх нь манай нөхцөлд илүү үр дүнтэй.” гэж байв. Энэ зөвлөгөөг даган бид санаагаа барилгын дулаалга дээр тогтон төслөө боловсруулж, алсдаа тэргүүн байр эзэлсэн.

📈Хэд хэдэн шат ахиулсан уралдаан байсан

Энэ тэмцээн надад маш ихээр нөлөөлсөн. Зүгээр л хичээл сургуульдаа анхаараад, урдхаа л хийгээд явж байсан амьдралын хэв маягийг минь тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болно. Тэмцээний үеэр ч тэр, тэмцээний шагнал болох бизнес аяллын үед ч тэр бүх зүйлийг “Шал өөр өнцгөөс” харж эхэлж байгаагаа анзаарсан. 

Жишээ нь, тэмцээний дундуур шинэ санаа олж авах, төслөө илүү боловсронгуй болгох, улмаар төслөө танилцуулж, илтгэх чадварыг хүртэл менторуудаасаа суралцаж байв. Энэ нь эргээд ажлын байран дээр гарахад надад маш том давуу тал болсон. Цаашлаад ТЭСО Групп болон бусад олон газраас ажлын санал ирсэн.

Дээр дурдсан бизнес аяллын үед бид монголын бизнесийн салбарын төлөөллүүдтэй Казахстан улсад зохион байгуулагддаг “Astana Hub”-д оролцсон. Тэдгээр эрхмүүд биднийг маш дотноор хүлээн авч, аяллын туршид олон зүйлийг зааж, зөвлөж байсан. Түүнээс гадна олон улсын бизнесийн орчинтой танилцах нь бидэнд ямар их боломж байгааг, яаж өөрийгөө хөгжүүлэх боломжтойг ойлгуулсан чухал үйл явдал болсон. Уралдааны ялагч гээд мөнгөн шагнал өгөөд дуусдаггүй бөгөөд залуусын оюун санаа, сэтгэлгээнд нь мөн ирээдүйд нь хөрөнгө оруулсан маш үр дүнтэй шагнал байсныг тодотгомоор байна.

🚀Төгсгөлд нь

Энэ мэтчилэн оюутан залуусын хувьд өөрийгөө хөгжүүлж, үеийнхнээсээ хэдэн алхмын урд гарах боломжийг ТЭСО Группээс зохион байгуулж буй “Spark Day 2024” уралдаан олгож байна. Тус уралдааны бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлэх ба та ЭНД ДАРЖ бүртгүүлэх боломжтой юм.

Гэрэл зургийг: Л.Буд

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд